Reporter
...
...
Жүжигчин Кэйт Уинслет 7 минут 14 секундийн турш усанд шумбажээ... “Аватар: Усны Ертөнц” киноны усан доорх зураг авалт
2022-12-06 08:04:58

Шинжлэх ухааны зөгнөлт “Аватар: Усны Ертөнц” киноны усан доорх зураг авалт нь жүжигчдээс их ур чадвар шаарджээ. Найруулагч Жэймс Камерон нь тус киноны өрнөлийг далай дотор байхаар бодож, зураг авалтыг бодит, нарийн байлгахын тулд яах ёстой талаар ихэд санаа зовнисон байна. Жүжигчид тороосноос өлгөгдөн усан доорх зураг авалтыг хийж, киноны нарийн хэсгүүдийг хүртэл харуулжээ.


3.406.870 литр багтаамжтай торхон дахь зургийг авхуулахын тулд жүжигчид Хавайд очиж 2 сар усанд шумбах тусгай сургалтад суусан байна. Амьсгалаа барьж, усан дотор аль болох удаан байх мөн сэтгэл хөдлөлөө илэрхийлэн гаргаж жүжиглэжээ. Онцгойлон Кэйт Уинслет усан дотор 7 минут 14 секундийн турш амьсгалаа барьж, гайхалтай жүжиглэлтийг үзүүлэн тус зураг авалтын чөлөөт шумбалтын аварга гэж дуудагдаад байна. 


Жэймс Камерон найруулагч “Энэ бол тус киноны бүтээсэн жинхэнэ технологийн шинэчлэл” гээд жүжигчид чин сэтгэлээсээ жүжиглэсэнд гүн талархлаа илэрхийлсэн байна. Ийнхүү “Аватар: Усны Ертөнц” киноноос л харах боломжтой шинэ түвшний технологи, жүжигчдийн гайхалтай хичээл зүтгэл үзэгчдэд мартахааргүй онцгой туршлагыг өгөх болно хэмээн үзэгчдэд  хүлээлтийг үүсгээд байна.


“Аватар: Усны ертөнц” кино нь Пандора гарагт Жэйк Салли, Нэйтири нарын цогцлоосон гэр бүлд тулгарч буй өршөөлгүй аюул занал, амьд үлдэхийн төлөөх тулааныг харуулах аж. Зои Салдана, Сэм Уортингтон, Сигурни Уивер, Уна Чаплин, Жованни Рибизи, Стивен Лэнг, Кэйт Уинслет, Клифф Кёртис, Жоэл Мур, Си Си Эйч Паундер, Мэтт Жеральд зэрэг жүжигчид тоглож, Жэймс Камерон найруулагчаар нь ажилласан байна.  

“Аватар: Усны Ертөнц” кино 2022 оны 12-р сарын 16-ны өдөр нээлтээ хийнэ.

Зургийн эх сурвалж: 20th century fox

Reporter.mn NEWS ARTICLE
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...
user
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса...
1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээл...
user
“Wicked”, “Түүхэн дэх хамгийн төгс мюзикл кино” хэ...
“Wicked” мюзикл кино Умард Америкт нээлтээ хийснээс хойш магтаалын үгээр тасрахгүй байна. Умард Аме...
user
“Моана 2” урьдчилсан худалдан авалтаар энэ жилийн...
“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоог...