Reporter
...
...
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал... Диснейн шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” кинонд өгүүлэх сэтгэл хөдөлгөм түүх
2025-06-16 02:10:03

Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй танилцъя.

“Элиогийн сансрын аялал” кинонд бөмбөрцөг дэлхийд ганцаардсан Элио нэг өдөр гэнэт сансарт дуудагдаж онцгой найзтай болж байгаа тухай өгүүлдэг. 

Inside out -ын гуниг, Inside out 2 -ын түгшүүрийн араас ганцаардлыг анхааралдаа авсан “Элиогийн сансрын аялал” киноны гол дүр нь эцэг эхээ алдсанаас хойш авга эгчтэйгээ амьдрах болсон 11-тэй хүү Элио. Газар дээр өөрийг нь гэх ганц ч найзгүй Элио түүнийг асарч халамжилж буй авга эгчдээ дарамт болох вий гэж эмээн халуун дотно харилцааг үүсгэж чадалгүй, яах учраа олж ядна. 


Гэр бүл ч үгүй, найз нөхөд ч үгүй хаана хэнд итгэж найдахаа мэдэхгүй яваа Элио дэлхийд харийн нэгэн шиг бэдэрч яваад, байх ёстой газар нь сансар огторгуй юм байна гэж итгэж харийнханд хулгайлагдах өдрөө хоног тоолон хүлээдэг.  

Найруулагч Маделин Шарафиан өгүүлэхдээ “Кино эхлэхэд хүү дэлхийг сүүдрээр төсөөлж, газар дэлхийд жаргалтай амьдрах боломжгүй гэж үздэг. Бид энэ киног үзсэн хүмүүс үзвэрийн танхимд орж ирсэн шигээ биш ондоо сэтгэгдэлтэй болоод танхимаас гараасай гэж хүсэж байна. Хүсэл найдвар, хэлхээ холбоог бид мэдрүүлэхийг зорьж байгаа. Киног үзсэний дараа дэлхий ертөнцийг арай өөрөөр хүлээн авч, бусдыг хүлээлгүй өөрөө түрүүлж гар сунгавал их сайн байна.” гэсэн нь киноноос авах сэтгэл догдлолыг тэсэн ядан хүлээлгэнэ. 


Хүссэнээрээ сансарт очсон Элио сэтгэлийг нь ойлгох Глодентой нандин нөхөрлөл үүсгэдэг. Тус тусдаа ганцаардлыг утгаар нь мэдэрч үзсэн учраас нэг нэгнээ маш хурдан ойлгож, аргадаж чаддаг. Ганцаардал хэмээх адил тал нь тэр хоёрыг найзлуулж нөхөрлүүлнэ. Хэн ч ганцаарддаг, гэхдээ ганцаардлыг зөвхөн хар бараанаар тусгаж авах хэрэггүй гэдгийг кино бидэнд ойлгуулна. Бас байх ёстой газраа олоход тусалж, хажуу дэргэд байгаа нэгэн маань хэчнээн эрхэм бэ гэдгийг ч эргэн сануулна.


Доми Ши найруулагч “Элио бол бүх насныханд зориулсан кино. Ганцаардаж уйтгарлаж үзсэн, тулж түших хэн нэгнийг эрж хайж байгаа хүмүүст өчүүхэн ч болов гэрэл гэгээ бэлэглэнэ гэж найдаж байна.” гэжээ. 

“Элиогийн сансрын аялал” 6-р сарын 20-ны өдөр нээлтээ хийнэ.


Reporter.mn NEWS ARTICLE
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...