Reporter
...
...
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээр байна
2025-08-08 02:35:23

Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргүй цайз” анимэйшн 9-р сарын 12-нд Монголд нээлтээ хийнэ.

Готогэ Коёохарүгийн 220 сая хувь борлуулагдсан манга номоос сэдэвлэсэн телевизийн цуврал, кинотеатрын бүрэн хэмжээний анимэйшн дэлхийн хэмжээнд олон үзэгчдийн хайр талархлыг хүлээж байна.

Гол дүр Камадо Танжиро гэрийнхнээ чөтгөрүүдэд алдсан бөгөөд, чөтгөр болсон дүү Нэзүкогоо буцааж хүн болгохын тулд ангуучдын салаанд элсэн тэмцэж байгаа тухай өгүүлдэг энэхүү зохиол нарийн зураглал, эрч хүч дүүрэн тэмцэл тулаанаараа аль хэдийн шүтэн бишрэгчдийн хүрээлэлтэй болсон билээ. 


Энэ удаа кинотеатрын бүрэн хэмжээний анимэйшнд Чөтгөрийн ангууч зохиолын төгсгөлийн хэсгийг харуулжээ. Чөтгөрүүдийн үүр уурхай “Хязгааргүй цайз”-д өрнөх чөтгөрүүд ба ангуучдын шийдвэрлэх эцсийн тулааныг дүрсэлсэн 3 ангит цувралын эхнийх болох энэ ангид гол дүр Камадо Танжиро хорон санаат Кибицүжи Мүзантай тулалдахаас өмнө Дома, Аказа, Кайгакү нарын хүчит чөтгөрүүдтэй хэрхэн тулалдаж байгааг харуулжээ. 

“Чөтгөрийн ангууч” анимэйшний шинэ анги Японд 7-р сарын 18-нд нээлтээ хийснээс хойш амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна. Нээлтээ хийсэн эхний 8 өдөрт 1 сая иений орлого олж Японд кинотеатрт гарсан кинонуудаас хамгийн богино хугацаанд ийм орлого олсон кино болсноос гадна эхний 10 өдөр тус киног 9 сая хүн үзжээ. 2020 онд мөн адил орлогоороо тэргүүлсэн “Чөтгөрийн ангууч: Мөнхийн галт тэрэг”(40.4 тэрбум иен) анимэйшний амжилтыг эвдэх эсэхийг цаашид хүлээх л үлдлээ.


Reporter.mn NEWS ARTICLE
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...