Reporter
...
...
Хайр татам, эрэлхэг зоригтой “Гуталт Муур” -ын шинэ анги кино театруудын дэлгэцнээ
2022-11-23 07:26:55

“DreamWorks” студийн домогт дүр Гуталт Мууртай “Гуталт Муур 2” киногоор дахин кино театруудын том дэлгэцээр уулзах гэж байна. 2022 оны 12-р сарын 29-нд нээлтээ хийхээр болсон “Гуталт Муур 2” кино нь (найруулагч Жоэл Кроуфорд) дэлхий дахинаа шилдэгт бичигдсэн “Гуталт Муур”(2011) киноны үргэлжлэл юм.

“Гуталт Муур” нь “Шерк” цувралаас “DreamWorks” студийн дүрийн үзэл баримтлалын хүрээг амжилттай тэлж чадсан бол 11 жилийн дараа шинэ түүхээр дэлгэцнээ эргэн ирж буй домогт дүр нь цоо шинэ адал явдлын ертөнцөөр аялуулах болно.


“Гуталт Муур 2” кинонд есөн амьтай байсан Гуталт Муур (Антонио Бандерас) үлдсэн ганц амиа дэнчин тавьж, санаанд оромгүй адал явдлыг эхлүүлэх тухай өгүүлэх ажээ. Олон нийтэд цацагдсан постерт чухал гол дүрүүд сүр жавхлантайгаар эргэн ирж байгаагаа мэдэгддэг. 

Албан ёсны постертой хамт олон нийтэд цацагдсан эхний трэйлерт Сэлэмт муужгай, Зальт шар, Өхөөрдөм луйварчин гэж дуудагдаж, бүгдийн сэтгэлийг догдлуулагч, олны хайр хүндлэлийг хүртсэн Гуталт Муур тосгон руу довтолсон аварга биеттэй тулалдаж байгаа талаар гардаг. 


Гайхалтай сэлмийн эрдэм, онцгой тактикаар аварга биетийг хөнгөхөн бут цохих Гуталт Муур санамсаргүйгээр найм дахь амиа алдаж, үлдсэн ганц амиа дэнчин тавьж, гайхалтай адал явдлыг эхлүүлдэг. Ялангуяа “Гуталт Муур” цувралын гарын үсэг гэж хэлж болох хайр татам харцтай жүжиглэлт нь аль хэдийн үзэгчдийн сэтгэлийг хайлуулаад байна. Юу юунаас илүү энэхүү бүтээлд Гуталт Муур нь өөрийн төгс хамтрагч Китти(Сальма Хайек)-н хамт ямар тулаант, адал явдлыг үзэгчдэд хүргэх нь хүлээлт үүсгэж байна.

“Крүүдийнхэн: Шинэ Эрин Үе” киногоороо Умард Америкт 80-хан хоногт бокс оффисын оргилд хүрч байсан “DreamWorks” студийн дараа үеийн төлөөлөх Жоэл Кроуфорд найруулагчаар нь ажиллажээ. “DreamWorks” студийн 43 дахь бүтээл “Гуталт Муур 2” –тай 2022 оны 12-р сарын 29-ний өдөр кино театрт уулзацгаая.

Зургийн эх сурвалж: Universal pictures


Reporter.mn NEWS ARTICLE
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...
user
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса...
1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээл...
user
“Wicked”, “Түүхэн дэх хамгийн төгс мюзикл кино” хэ...
“Wicked” мюзикл кино Умард Америкт нээлтээ хийснээс хойш магтаалын үгээр тасрахгүй байна. Умард Аме...
user
“Моана 2” урьдчилсан худалдан авалтаар энэ жилийн...
“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоог...