Reporter
...
...
Жордан Пил найруулагчийн шинжлэх ухаан, уран зөгнөлт хачирхалтай кино “NOPE”
2022-08-26 01:47:17

“Get out”, “US” киног найруулсан Жордан Пил найруулагчийн гурав дахь бүтээл “NOPE” нь төсөөллөөс өөр чиглэл рүү явж буй кино гэлтэй. Кино гэх үндсэн мөн чанараас бусад нь бүгд өөрчлөгджээ. “NOPE” кино нь гэнэтийн ослын улмаас нас барсан аавынхаа ажлыг үргэлжлүүлэн гэр бүлийн фермээ ажиллуулж буй Өү Жэй Хейвуд (Дэниел Калуя)-ийн тухай өгүүлнэ. Өү Жэй нь эмх замбараагүй нөхцөл байдал дунд эмэгтэй дүү Эмералд Хейвуд (Кики Палмэр)-тэй хамт сургасан морио кино, телевизийн нэвтрүүлэгт тоглуулдаг. Гэвч ажил санаснаар болоогүй, нэгэн өдөр хачин зүйл тэнгэрт байхыг хардаг. Тэрхүү зүйл нь юу болохыг мэдэхийг хүссэн хүнд төсөөлшгүй аюул нүүрлэдэг. Жордан Пил найруулагч “NOPE” киногоор өөрийн шинэ төрлийг бий болгожээ. Аймшиг, шинжлэх ухаан, уран зөгнөлт, нууцлаг байдлыг шинэ зохицлоор бүрэн өөрчилсөн түүхийг өгүүлэх ажээ. Кино эхлээд 1 цаг болох хүртэл кино яг юуг өгүүлэх гээд байгаа болон үйл явдал хаашаа явж байгааг мэдэхэд бэрх байх бөгөөд киноны төгсгөлд үйл явдлын зангилаа тайлагдах үед илбийн юм шиг догдлолыг мэдрэх болно.   


Аймшгийн кинотой үл зохицох агуулга, эд зүйлс гарах болно. Авцалдахгүй зүйлсээр аймшгийн болон айдсын киног холбосон чадвар нь үнэхээр гайхалтай. Тус кинонд мэдээж буг чөтгөр, алуурчин гарахгүй. Кино дуусахад ямар түүх, бэлгэдэл болох учир нь тайлагдана. Найруулагч кинондоо олон санааг багтаасан тул киног урьдчилан судлалгүй, ямар нэгэн мэдээлэл авалгүйгээр үзвэл илүү сонирхолтой. Жордан Пил найруулагчийн анхны бүтээл “Get Out” кинонд тоглосон жүжигчин Дэниел Калуя Өү Жэйн дүрийг бүтээжээ. “Interstellar”, “Dunkirk”, “Tenet” зэрэг Кристофер Нолан найруулагчийн кинонд хамтран ажилласан Хойте Ван Хойтема зураглаачаар ажилласан байна. Өнгөрсөн сард Умард Америкт түрүүлж нээлтээ хийж, бокс оффист 1-т бичигдэн Умард Америкаас 107 сая долларын орлого олжээ. 

Зургийн эх сурвалж: Universal pictures


Reporter.mn NEWS ARTICLE
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...