Reporter
...
...
Брэд Питтийн галт тэргэн дэх тулаан, “Суман галт тэрэг”
2022-08-23 06:42:43

Урт амралтын дараа үндсэн ажилдаа эргэн орсон хөлсний алуурчин Шүрэн цох (Брэд Питт)-ийг үргэлж азгүйдэл дагасаар иржээ. Азыг бэлгэддэг шүрэн цох гэх нууц нэртэй хэдий ч, амьдрал дээр үнэхээр азгүй нэгэн. Тэрээр Киото хүрэх хурдны галт тэрэгнээс нэг цүнх авч буух захиалгат ажлыг авдаг. Хялбархан ажил боловч Шүрэн цох тайван байж үл чадна. Учир нь өөрийг нь байнга дагадаг азгүйдлийн улмаас тийм ч амархан байхгүй байх болно гэдэг бодол толгойноос нь гардаггүй. Шүрэн цохны таамагласны дагуу түүнийг галт тэрэгнээс буухаар оролдох бүрд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хөлсний алуурчид нэг нэгээрээ гарч ирж түүний төлөвлөгөөг нураадаг.   

Хайртай хүнийхээ үхлийн өшөөг авахын тулд галт тэргэнд суусан хөлсний алуурчин Чоно (Бэд Банни)-ын дайралт, ихэр хөлсний алуурчин Нимбэг (Брайан Тайри Хенри), Жүрж (Аарон Тейлор Жонсон) нарын эндүүрэл, мөн дэлхийн хамгийн том бүлэглэлийн удирдагч “Цагаан Үхэл (Майкл Шеннон)”-тэй орооцолддог. Энэхүү тасралтгүй үргэлжлэх аюул занал дундаас тэрээр захиалгат ажлаа амжилттай гүйцэтгэх болов уу? Брэд Питтийн гол дүрд нь тоглосон “Суман галт тэрэг” кинонд хөлсний алуурчин Шүрэн цох Японы хурдны галт тэрэг дотор захиалгат ажил гүйцэтгэхийн төлөөх тулааны тухай өгүүлнэ. Японы зохиолч Котаро Исакагийн “Мария Битл” зохиолоос сэдэвлэсэн тус бүтээл нь тухайн романы дүрүүдийг өөрийн гэсэн өвөрмөц байхаар шинэчлэн B зэрэглэлийн мэдрэмжийг өгөхийг зорьжээ. 


Хөнгөн хэмнэлтэй хөгжмийн аянд өрнөх тансаг цэнгээн дундах тулааныг харуулдаг “Кингсмэн” цувралыг санагдуулах аж. Энэхүү бүтээлийн чимэг болсон хошин үгс нь Дэвид Литч найруулагчийн чимэг болсон түүний өмнөх бүтээл “Дэдпүл 2” (2018) киног санагдуулах ажээ. Тус киноны нэр нь галт тэрэг, мөн гол үйл явдал нь галт тэрэг дотор өрнөдөг онцлогтой. “Суман галт тэрэг” нь Японы хурдны галт тэргийг хэлж байгаа боловч, тэрхүү галт тэрэг дотор өрнөх хөлсний алуурчдын тулааныг харуулах тул “Сум(Bullet) галт тэрэг(train)” гэсэн утгыг ч бас агуулж байгаа.

Өртөө бүр дээр 1 минутын зогсолт, чимээ шуугиан гаргаж болохгүй тасалгаа, галт тэрэг дотор нааш цааш явж зорчигчдыг ажиглах байцаагч, галт тэрэгний ажилтан зэрэг орон зайн онцлогийг хангалттай харуулсан тулаан нь бодит мэдрэмж, сонирхлыг төрүүлж, энтертайнмент кино гэдгийг батлах ажээ. Орлон тоглогч байсан найруулагч найруулсан учир тулааны зохиомж нарийн хэр нь хэмнэлээ алдаагүй. Брэд Питт нь энхийг сахигч болсон хөлсний алуурчин Шүрэн цохны болчимгүй дүрээр дур булаам байдлыг харуулах ажээ. 17 жилийн өмнө “Mr. & Mrs. Smith” (2005) кинонд хөлсний алуурчны дүрийг бүтээж байсан тэрээр урьдын адил гайхалтай тулаан харуулна. Үл энэрэгч хорон санаатны дүрийг бүтээсэн Нетфликсийн цуврал “The Kissing Booth”-ийн гол дүр Жоуи Кингийн өөр нэгэн дүр төрхийг мөн харах аж.  

“Суман галт тэрэг” кино театруудад гарч байна. Кино 126 минут үргэлжилнэ. 

Зургийн эх сурвалж: Sony pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...
user
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса...
1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээл...
user
“Wicked”, “Түүхэн дэх хамгийн төгс мюзикл кино” хэ...
“Wicked” мюзикл кино Умард Америкт нээлтээ хийснээс хойш магтаалын үгээр тасрахгүй байна. Умард Аме...
user
“Моана 2” урьдчилсан худалдан авалтаар энэ жилийн...
“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоог...