Reporter
...
...
“Thor: Love and Thunder” киноны постер, трэйлер цацагдлаа
2022-05-26 02:06:30

Олон нийтэд дэлгэгдсэн гол постерт гоёмсог, өнгөлөг өмсгөлөөр харц булааж, энэ зуны шилдэг хүлээлттэй кино гэдгээ зарлаж байна. Гол дүр Тор(Крис Хемсворт) нь Марвелын төлөөлөх баатар хийгээд аянгын бурхнаар шинэчлэгдсэн гоёмсог өмсгөлөө гайхуулж, илт давуу гэдгээ өөрийн зогсолтоор харуулах ажээ. Т


үүнтэй хамт Майти Тор(Натали Портман) ихэмсэг бардам дүр төрхөөр хүчирхэг гэдгээ гайхуулж, төсөөллийг давсан шинэ баатар төрснийг илтгэнэ. Мөн өмнөх ангид Тортой гайхалтай гар нийлж үзэгчдийн сэтгэлийг татаж байсан Корг(Тайка Вайтити), өвөрмөц харизмаг харуулж байсан Валькири(Тесса Томпсон)-ийн дүр төрх нь шинэ хоршил, сонирхолтой түүхийг өгүүлэх гэдгээр хүлээлт ихээр үүсгэж байна. Онцгойлон нууцлаг байсан гол хорон санаатан Горр(Кристиан Бейл) анх удаа өөрийгөө илчилж, түүхэнд байгаагүй аюул заналыг учруулах нь сонирхлыг улам ихээр татаж байна.


Коргийн гайхалтай дур татам дуу хоолойгоор эхлэх гол трэйлерт супер баатар Торын өнгөрсөн аяллын нөлөөг харуулснаар сонирхлыг төрүүлэх аж. Сансар огторгуйг нэгтгэн илт давамгай хүч чадал, алдар сүрээр бахархах аянгын бурхан Торын дүр төрх нь экс найз бүсгүй нь байсан, одоо Майти Тор болж дахин төрсөн Жэйн Фостер(Натали Портман) гарч ирснээр өөрчлөгдөж байгаа нь үзүүштэй. Харц булаам хүчирхэг хувцаслалтаар гарч ирсэн хорон санаатан Горр нь бурхдад уурлан хилэгнэж, бурхдыг хүйс тэмтрэхээ зарлан, байлдахын тулд түүхэнд байгаагүй нарийвчлалтай тулааныг өрнүүлэх нь хүлээлт үүсгээд байна.


“Thor: Love and Thunder” киног өмнөх “Тор: Рагнарок” бүтээлээр өвөрмөц найруулах чадвараараа илт давуу болохоо баталсан Тайка Вайтити дахин найруулсан нь шуугиан тариад байна. Аянгын бурхан Тор болох Крис Хемсворт эргэн ирж, шинэ баатар Майти Тор болсон Натали Портман, Горрын дүрийг Кристиан Бэйл, Зевсийн дүрийг Рассел Кроу гэх зэрэг Холливудын төлөөлөх одууд хамтарч, цуврал киноны түүхэн дэх хамгийн шилдэг дүрслэл, сонирхолтой үйл явдлыг харуулах энэхүү бүтээл нь ихээхэн хүлээлтийг үүсгээд байна. 

“Thor: Love and Thunder” кино 2022 оны 07 сарын 08-ны өдөр нээлтээ хийнэ.   

Зургийн эх сурвалж: Disney


Reporter.mn NEWS ARTICLE
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...