Reporter
...
...
Хейли Стейнфелд “Hawkeye” киноны зураг авалтын газарт харагдав
2020-12-22 15:44:07

Дисней пласаар цацагдах “Hawkeye” олон ангит киноны зураг авалтын бичлэг, фото зургийг интернетэд цацахад, өнгөрсөн хугацаанд үзэгчдэд таамаг төдий байсан зүйлс батлагдлаа. Кейт Бишопын дүрийг Хейли Стейнфелд бүтээнэ гэсэн нийтлэл хэд хэдэн удаа цацагдаж байсан. Хэд хоногийн өмнө Хейли Стейнфелд Марвел студитай “Hawkeye”-ийн гэрээ хийсэн гэдэг нийтлэл гарсан боловч Марвел студийн зүгээс одоог хүртэл тус кинонд Хейли Стейнфелд тоглоно гэдгийг албан ёсоор батлаагүй.  



Гэвч энэ удаагийн зураг авалтын зураг бичлэгээс харахад Хейли Стейнфелд “Hawkeye” кинонд тоглож байгаа нь тодорхой болоод байна. Нийтэд дэлгэсэн зурагт Хейли Стейнфелд Хоукайгийн дүрийг бүтээсэн Жереми Реннертэй хамт Нью-Йорк хотын метрон дотор явж байгаа харагддаг. Түүнчлэн Хейли Стейнфелд гартаа том нум барьсан нь эх зохиол комикс дээр гардаг шиг Бартон өөрийн охин Кейт Бишопыг дасгалжуулж байгаа бололтой. Мөн тус хоёр жүжигчинтэй хамт нэгэн нохой харагддаг. Энэ нь "Hawkeye" -ийн эх зохиол комикстой агуулга нь адил гэлтэй. Комикст ээж охин хоёр Лаки нэртэй шар бор нохой тэжээдэг ба зураг авалтын газарт харагдсан нохой комиксын Лакитай үнэхээр адилхан байна. 


Кейт Бишоп нь тус кинонд төдийгүй, цаашид MCU -ийн бүтээлүүдэд ч бас гарч ирэх бололтой. Хейли Стейнфилд “The Brave” киногоор 13 насандаа шилдэг эмэгтэй туслах дүрийн номинацад нэр дэвшиж гайхалтай рекорд тогтоосон бөгөөд улмаар “Bumblebee”, “Pitch Perfect 3” зэрэг кинонуудад тоглож карьераа өсгөсөөр байна. 



Reporter.mn NEWS ARTICLE
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...