Reporter
...
...
“Галактикийн хамгаалагчид”-ын Жеймс Ганн, “Супермэн”-ийг найруулна...
2023-03-25 09:34:46

Марвелын “Галактикийн хамгаалагчид” цувралаар алдаршсан Жеймс Ганн найруулагч DC-ийн төлөөлөх баатартай кино “Супермэн” цувралыг найруулахаар болжээ. Жеймс Ганн 2023 оны 03-р сарын 15-ны өдөр өөрийн твиттертээ “2025 оны 07-р сарын 11-ний өдөр нээлтээ хийх “Superman: Legacy” киног найруулахаар болсон.” гэсэн пост оруулсан байна.

Тэрээр “Миний дүү Мэтт киноны нээлт хийх өдрийг хараад уйлж эхэлсэн. Яагаад уйлчихав аа гэж асуухад “Аавын төрсөн өдөр шүү дээ” гэж хэлсэн. Тэрийг мэдээгүй байлаа.” гээд “Гурван жилийн өмнө аавыгаа алдсан. Тэрээр миний хамгийн дотны найз байсан юм. Бага байхад намайг ойлгодогүй байсан боловч, хошин шог, киноны талаарх миний хүсэл сонирхлыг дэмждэг байлаа. Аав маань дэмжээгүй бол энэ киног хийж чадахгүй байх байлаа” гэж хэлжээ. Мөн “Энэ хүртэл ирэхэд маш урт аялал байлаа. Хэдэн жилийн өмнө “Супермэн”-ийг найруулах саналыг авсан боловч, тухайн үед Супермэний нэр хүндийг өсгөх өвөрмөц, сонирхолтой арга байгаагүй учраас татгалзсан” гэж нэмж хэлсэн байна.


Жеймс Ганн найруулагч “1 жил ч болоогүй байхад Супермэний өв хөрөнгө, өөрөөр хэлбэл, Криптон эцэг эх, Канзас мужийн тариачин эцэг эх нь бүгд Супермэн хэн болох, ямар сонголт хийх талаар олон талаас нь харуулсан аргыг олсон” гэж мэдэгджээ. “Superman: Legacy” кино нь Канзас мужийн Смолвилын Кларк Кент Криптоны супер өгөгдөл, хүний хүмүүжлийг хослуулах Супермэний тухай өгүүлэх ажээ.

2021 онд “The Suicide Squad” киног найруулж, DC-тэй хамтран ажиллах эхлэлээ тавьсан Жеймс Ганн найруулагч 2022 оны 10-р сард Warner Bros-ийн “DC” -ийн хөрөнгийг эзэмшигч шинэ компани болох “DC Studios” -ийн ерөнхийлөгч хийгээд гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалд томилогджээ. 


Ийнхүү “Супермэн” цувралд гол дүрийг бүтээж ирсэн Хенри Кавилл дахин энэхүү дүрийг бүтээхгүй гэж мэдэгджээ. Хенри Кавилл нь Зак Снайдер найруулагчийн “Man of Steel”-д Супермэний дүрийг анх бүтээж, “БЭТМЭН СУПЕРМЭНИЙ ТЭМЦЭЛ Шударга ёсны эхлэл” (2016), “Жастис Лиг” (2017) кинонуудад бас тогложээ. Хенри Кавилл “Супермэн” цувралаас албан ёсоор бууж байгаагаа хэлээд “Жеймс Ганн, Питер Сафран найруулагч нартай уулзсан.


Гунигтай байгаа боловч би Супермэний дүрийг дахин бүтээхгүй.” гээд “Супермэн бол урьдын адил хажууд тань байгаа. Супермэний нөмрөгийг цаашид өмсөхгүй боловч, Супермэн хэмээх дүр хэзээ ч алга болохгүй” гэж хэлжээ. Үүний талаар Ганн найруулагч “Хенри Кавилл “Супермэн”-ээс больж байгаа биш, цаашид “Супермэн” төсөлд орохгүй юм.” гэж хэлсэн байна. Жеймс Ганн найруулагчийн “Супермэн” цувралын талаарх сонирхол нэмэгдэхийн зэрэгцээ шинэ Супермэний дүрийг ямар жүжигчин бүтээх бол гэдэг нь сонирхол ихээр татаж байна. 

Зургийн эх сурвалж: Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...