Reporter
...
...
Мөөгний хаант улсыг хамгаал... “Super Mario Bros. Movie”, 2023 оны 04-р сарын 07-ны өдөр нээлтээ хийнэ
2023-03-18 06:31:00

Тоглоомыг нь мэдэхгүй ч дүрийг нь сайн мэдэх дэлхий дахинаа алдартай Нинтендогийн видео тоглоом “Супер Марио” цувралаар бүтээгдэж буй “Super Mario Bros. Movie” кино 2023 оны 04-р сарын 07-ны өдөр нээлтээ хийнэ.

Тус киног Аарон Хорват, Майкл Желеник нар найруулсан бөгөөд “Super Mario Bros. Movie” кино нь Нью-Йоркийн эгэл жирийн сантехникч Марио өөр ертөнцийн хорон санаатан Боузерд барьцаалагдсан дүү Луйжигээ аврахын тулд шинэ аялалд гарах тухай өгүүлнэ.


Энэхүү киног видео тоглоомын хүчирхэг компани Нинтендо болон “Минионууд”, “Сарыг хулгайлах төлөвлөгөө” зэрэг цувралыг бүтээсэн Иллюминэйшн компаниуд хамтарч санаа нэгдэн бүтээсэн бөгөөд Холливудын алдартай жүжигчид дуу оруулж байгаа нь мөн л сонирхлыг ихээр татаж байна.

Тус киноны сүүлийн трэйлерт Харанхуйн газар нутагт газар доорх шоронд хоригдсон Луйжигээр эхэлж байгаа нь анхаарал татаж байна. Айн чичрэх түүний хажууд “Зугтах газар байхгүй. Цорын ганц найдвар нь аятайхан үхэх л байна даа.” гээд сулхан хэлэх Лумасаас, Боузер өөрийн цэргүүддээ ертөнцийг эзэгнэх талаар өгүүлж байгаа нь киног илүү сонирхолтой болгох ажээ.


Нөгөө талаар, өөрийнхөө армийг дуудан цуглуулаад мөөгний хаант улс руу дайлаар мордохыг зарлаж буй Боузерын дүр төрх нь дэлхийг захирахыг хүссэн түүний хязгааргүй хүсэл шуналыг илтгэж, хамгийн муу хорон санаатан гэдгээ харуулж байгаа гэлтэй.

Ийнхүү Боузертэй тулалдан дүү Луйжигээ аврах ёстой Марио, Мөөгний хаант улсаа хамгаалах ёстой Тоорхон Гүнж киног улам л сонирхолтой болгож байгаа ба гоёмсог хувцаслалтыг ч мөн дурдахгүй байхын аргагүй.


Ялангуяа эгэл жирийн сантехникч Марио нь онцгой хүч чадалтай Супер Марио болж солонгон зам дээр Боузер  “Галактикийн хамгаалагчид”, “Юрийн Галавын ертөнц” цувралын Крис Прэтт Мариогийн дүрд дуу оруулж, “Номхон Далайн Хөвөө: Бослого”, “The Lego Movie 2”-ийн Чарли Дэй, “The Queen’s Gambit”-ийн Аня Тейлор-Жой нь Тоорхон Гүнж, “Кун Фу Панда”-ийн Жек Блэк нь Боузерын дүрийг бүтээжээ.

Зургийн эх сурвалж: Universal pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...
user
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса...
1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээл...
user
“Wicked”, “Түүхэн дэх хамгийн төгс мюзикл кино” хэ...
“Wicked” мюзикл кино Умард Америкт нээлтээ хийснээс хойш магтаалын үгээр тасрахгүй байна. Умард Аме...
user
“Моана 2” урьдчилсан худалдан авалтаар энэ жилийн...
“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоог...
user
“Моана 2” илүү сүртэй болжээ... “Бүх элементүүд 10...
Диснейгийн “Моана 2” анимэйшний багийнхан тус киноны талаар маш итгэлтэйгээр өгүүлжээ.Walt Disney S...