Reporter
...
...
Араатан шинэ амьтантай тулалдана ...
2025-09-16 21:28:20

11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badlands-д хөөгдөж цөлөгдсөн араатан таамаглахын аргагүй аян замд гарч, харгис ертөнцөд хөл тавихдаа өөрөөс нь аюултай амьтадтай тулалдах бөгөөд, төсөөлж ч байгаагүй холбоотонтой болж байгааг өгүүлнэ. 

Нийтэд дэлгэгдсэн зурагт хуудсанд араатныг аварга том амьтны ам руу үсрэн орж буй ангуучлалын агшинг харуулж үзэгчдийн анхаарлыг татжээ. Зурагт хуудас дээрх “Харгис ертөнц” гэсэн үг ч шинэ ангийн адал явдалд уриалан дуудах мэт. 


Киноны трэйлер Тиа (Эл Фэннинг)-тай хамт сансар огторгуйн хамгийн аюултай гарагийн амьтдыг ангуучилж байгаа араатныг харуулснаар эхэлж байна. Залгуулаад Тиагийн тал бие, түүнийг заамдан өргөсөн араатны дүр байдал тодорч, хоёр дүрийн хандлага харилцаа яаж эргэх нь эрхгүй сонирхол татна. 

Ялангуяа “Би ан биш” гэж араатан хэлэх агаад, түүнтэй холбоотон болсон мэт харагдах араатан, Тиа нарын зэрлэг ангуучлалыг түргэн зуур харуулаад өнгөрч байгаа нь энэ төрлийн киноны таатай мэдрэмжийг шууд төрүүлэхээр ажээ.


Цувралын шинэ анги Predator: Badlands өргөжсөн ертөнц, шинэ сөргөлдөөний бүтэц зохиомжоор фэнүүддээ төдийгүй зөгнөлт тулаант кинонд дуртай үзэгчдийн зүрх сэтгэл хүрэхээр довтолгон айсуй.  

Predator: Badlands 11-р сарын 7-нд нээлтээ хийнэ.


Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...