Reporter
...
...
Netflix: Streaming үйлчилгээ цаашид оршин тогтнох уу?
2019-11-08 06:07:55

Netflix бол яах аргагүй глобал интернэт стрийминг үйлчилгээнд тэргүүлэгч компани. Сүүлийн 3 сарын хугацаанд л гэхэд 6.7 сая хэрэглэгч шинээр энэ үйлчилгээнд бүртгүүлж, нийт хэрэглэгчийн тоо 105 сая 300 мянгад хүрчээ. 

Гэвч Netflix-ийн ирээдүй бүрхэг байна. Энэ оны сүүлийн хагаст багтаж Disney, HBO, Apple гэсэн томоохон компаниуд олон жилийн судалгааны үндсэнд стрийминг үйлчилгээгээ эхлэх гэж байна.

10 сарын 16-ны өдөр Netflix-ийн гүйцэтгэх захирал Рид Хастингс хувьцаа эзэмшигчдэд цаашдын өрсөлдөөн Netflix-ийн ирээдүйд чухал тулгуур болно гэсэн агуулга бүхий захидал илгээжээ. Стрийминг үйлчилгээний салбар тэлж томорч байгаа нь TV-ийн эрин үе дуусаж байгааг илэрхийлж байна гээд "Өргөн нэвтрүүлгийн TV-ээс кабелынх болж шилжсэн шиг одоогийн өөрчлөлт бас олон компанид шинэ боломж авчирна" гэж үзжээ. 

Хэдий тийм боловч Netflix-д сул тал бий. Netflix Америкийн олон ангит Friends цуврал болон бусад олон үзэгчтэй TV хөтөлбөрийг ихээхэн цацаж байв. Гэтэл өрсөлдөгч нар нь олширч, цаашид одоогийнх шигээ сайн кино, олон ангитын гэрээг үргэлжлүүлэн хийж чадах болов уу гэсэн эргэлзээ төрж байна. 

Disney, HBO компаниуд өөр өөрсдийн стрийминг үйлчилгээ явуулдаггүй байсан шигээ байхгүй нь ойлгомжтой. 2015 оноос Netflix-ээр үзэх боломжтой болсон Friends цуврал дараа жилээс зөвхөн HBO-д контентоо өгөхөөр болжээ.  

Netflix-ийн хувьцаа эзэмшигч нар мөнгө нэмж зээлээд ч хамаагүй ориг контентод хөрөнгө оруулахаар болсон байна. Netflix энэ жил Эммигийн наадмаас 27 шагнал авч ямар байр сууринд гарснаа харуулсан боловч сүүлийн үед хөрөнгө оруулагчдын санаанд хүрэхээргүйгээр, амжилт чамлалттай болсон нь үнэн. Зун Netflix-ийн хит бүтээл Stranger Things-ийн шинэ цуврал гарсан ч Америкт ердөө 530 мянган хүн шинээр захиалжээ. 

Friends, The Office киноны зохиогчийн эрх өрсөлдөгч компанид байгаа учир яах ч аргагүй юм гэхэд, Netflix шинэ шоу контентоор ч өрсөлдөгчдөө гүйцэхээргүй байгаа юм.

Энэ жил хамгийн их найдлага тавьж байсан BBC, Амазоны хамтын бүтээл Fleabag шоуны эхэн шатанд ч Netflix Амазонд шахагджээ. Apple өөрийн компанийн стрийминг үйлчилгээгээр Женнифер Энистон, Риз Видерспуны оролцсон Morning Show зэрэг ориг контентод хамаг анхаарлаа хандуулж байна.

Netflix интернэт стриймингийн салбарт хүчтэй компанийн байр сууринд хүрснээс хойш 12 жилийг ардаа үджээ. Харин цаашид хэрэглэгчдийн сэтгэлийг татсаар байж чадах уу гэдэг нь эргэлзээтэй болж байна.


<ⓒ Reporter.mn >


Reporter.mn NEWS ARTICLE
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...