Reporter
...
...
“The Marvels”, Шинэ баатар, хорон санаатнуудаа дэлгэлээ
2023-10-13 07:56:08

MCU-ийн Ахмад Марвелын хоёр дахь түүх “The Marvels” нь сансар огторгуйг хамгаалдаг баатар Ахмад Марвел буюу Кэрол Данверс хүчээ ашиглах бүрд Моника Рамбо, Хатагтай Марвел буюу Камала Хан нарын байршил солигдох аюулд унаж, санаснаас өөр шинэ багтайгаар тулалдах болдог баатартай кино юм.

Ахмад Марвел(Бри Ларсон)-тай хамт багаа бүрдүүлэх Моника Рамбо(Тейона Паррис), Хатагтай Марвел буюу Камала Каан(Иман Веллани) нарын хүч чадлыг нийтэд дэлгэж, өргөн дэлгэцнээ шинэ дүр төрхийг харуулах баатрууд анхаарал татах ажээ.


Моника Рамбо нь Кэрол Данверсийн дотны найз хийгээд хамтрагч байсан Мариа Рамбогийн охин бөгөөд Ахмад Марвелд ч бас багын дүрээр гарч байжээ. Гэрлийн олон долгион, энергийг хардаг чадвар, мөн нэвтрэн ордог чадвартай тэрээр чадвараа харуулсны дараагаас Ник Фюри(Сэмюэл Л.Жексон)-тэй хамт “С.О.Б.Т.Х.Б. - Сансар Огторгуйн Биофизикийн Стратеги Хариуцсан Баг”-т амьдарч иржээ. Гэтэл Кэрол Данверс, Камала Каан нартай хүч нь орооцолдож, тэд нэгэн баг болдог. 

Ахмад Марвелыг шүтдэг арван хэдтэй баатар Камала Каан нь гартаа зүүсэн “бугуйвч”-аар энергийг хүссэнээрээ хэлбэржүүлж чаддаг. Хэлбэржүүлсэн энергиэ гараараа чөлөөтэй шилжүүлээд зогсохгүй асар том нударга хийж хүчтэй цохидог.

Өнөө хүртэл MCU-ийн дүрүүдээс тэс өөр шинэ чадвартай хоёр юу ч ашиглахгүйгээр нисэж, гэрэл лүү нэвтрэн ордог чадвартай хамгийн хүчирхэг баатруудын нэг гэгддэг Кэрол Данверстэй уулзаж тэд хэрхэн хамтрах нь хүлээлт үүсгээд байна.


Мөн тэдэнтэй тулалдах шинэ хорон санаатан ч бас гарч ирж анхаарал татах ажээ. Кричүүдийн удирдагч хийгээд маш хүчирхэг Дар Бенн(Зави Эштон) нь Ахмад Марвелыг “сүйтгэгч” гэж дуудаж, өөрийнх нь Кричүүдийг сансар огторгуйгаас зайлуулах гэж буй Ахмад Марвелаас өшөө авахын тулд өөрийн төрсөн нутгийн гаргуудыг устгах гэж оролддог.

Нэгэн үндэстний удирдагчийнхаа хувьд асар их хүчтэй тэрээр Кэрол Данверс болон түүний багийг маш хүнд аюулд унагадаг. Тус кино нь эх зохиолоос өөрөөр эмэгтэй дүрүүдээр дүрсэлсэн шигээ шинэ дур булаам байдлыг харуулах болно.  

“The Marvels” кино 2023 оны 11 сарын 10-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...