Reporter
...
...
“Буг чөтгөр номхотгогч: Итгэгч”, хоёр охины биеийг эзэмдсэн муу ёрын сүнс...
2023-10-04 10:15:07

Аймшгийн киноны ариун судар “Буг чөтгөр номхотгогч”-ийн шинэ бүтээл “Буг чөтгөр номхотгогч: Итгэгч” кино удахгүй нээлтээ хийнэ.

Тус киног шилдэг аймшгийн кино бүтээдгээрээ алдартай Блумхаус компани бүтээжээ. Хоёр охины биеийг нэгэн зэрэг эзэмдсэн муу ёрын сүнстэй нүүр тулсан “Итгэгч”-ийн талаар өгүүлэх ажээ. Нийтийн хүртээл болсон трэйлерт үл мэдэгдэх муу ёрын сүнсэнд нэгэн зэрэг эзэмдүүлсэн “Анжела”, “Катерин” нар өдөр ирэх тусам нуруу хүйт оргим байдлаар хувиран өөрчлөгддөг.


Нэг өдөр, нэг цагт зэрэг алга болсон хоёр охин хамаг бие нь шарх болсон, санах ойгоо алдсан байдалтайгаар хотын захын нэгэн газраас олддог. Тэд охидыг олоод сэтгэл амарсан боловч, төд удалгүй “Анжела”, “Катерин” хоёрыг эзэмдсэн муу ёрын сүнс тэдний биеэр өөрийн оршин байгааг харуулж эхэлдэг. Зальтай ёрын муу сүнсэнд эзэмдүүлж гадна төрхөөс авхуулаад биеийн шар үс босгом байдалтайгаар хувиран өөрчлөгдөж эхэлсэн хоёр охин цаг хугацаа өнгөрөх тусам аажмаар догшин, ширүүн үйлдлүүдийг гаргаж, тааварлашгүй аймшгийг авч ирдэг.


Муу ёрын сүнс хоёр охины нэгийг нь амьдруулбал нөгөө нь үхэх хэцүү сонголтыг санал болгож, үзэгчдийг гүнд цочролд оруулах болно. Олон нийтэд цацагдсан “Буг чөтгөр номхотгогч: Итгэгч” киноны трэйлер нь дэлхий дахины аймшгийн киноны шүтэн бишрэгчдийн сонирхлыг татаж, 26 сая гаруй хандалтыг авсан байна. Кино театруудыг байлдан дагуулах “Буг чөтгөр номхотгогч: Итгэгч” кино 2023 оны 10 сарын 13-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Universal pictures


Reporter.mn NEWS ARTICLE
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...
user
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса...
1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээл...
user
“Wicked”, “Түүхэн дэх хамгийн төгс мюзикл кино” хэ...
“Wicked” мюзикл кино Умард Америкт нээлтээ хийснээс хойш магтаалын үгээр тасрахгүй байна. Умард Аме...
user
“Моана 2” урьдчилсан худалдан авалтаар энэ жилийн...
“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоог...