Reporter
...
...
“Буг Чөтгөр Номхотгогч: Итгэгч”, 2023 оны 10 сарын 13-ны өдөр нээлтээ хийнэ
2023-08-11 10:59:48

“Буг Чөтгөр Номхотгогч: Итгэгч” нь аймшгийн кино бүтээдгээрээ алдартай БлумХаусийн шинэ төслийн эхний түүх юм. Энэ удаагийн цуврал нь чөтгөр номхотгох үйлийг олон нийтэд таниулах хөшгийг нээж байгаа бөгөөд аймшгийн киноны ертөнцөд нэгэн шинэ түүхийг бичиж байсан “The Exorcist”-ийн цувралын шинэ анги гэдгээрээ илүү их анхаарал татаж байна.

Академийн шагнал гардуулах ёслолд аймшгийн киноны төрөлд анхны Best Picture номинацид нэр дэвшиж байсан “The Exorcist” кино 10 номинацид нэр дэвшиж, “Шилдэг сэдэвчилсэн зохиол” , “Шилдэг дууны найруулга” шагналыг тус тус хүртэж, Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолоос “Шилдэг кино зохиол” шагналыг хүртсэн бөгөөд үүгээрээ олон нийтийн таашаалд нийцсэн бүтээл гэдгээ нотолсон билээ.  


Эх зохиол, найруулгад нь Дэвид Гордон Грин найруулагч ажиллажээ. Тэрээр аймшгийн киноны франчайзын нэг болох “Хэллоуин” цувралыг БлумХаустай хамтдаа амжилттай дахин эхлүүлж, “Эх зохиолын дараах хамгийн шилдэг анги” гэж магтуулж байсан билээ.

Ялангуяа Дэвид Гордон Грин найруулагч “Буг Чөтгөр Номхотгогч: Итгэгч” кинонд “Муу ёрын сүнс нэг хүний бус, хоёр хүний биеийг эзэмдэх”-ийг дүрслэхэд анхаарсан гэж хэлсэн нь шинээр эхлэх “The Exorcist” төслийн талаарх сонирхлыг илүү ихээр төрүүлж байна. Олон нийтэд цацагдсан трэйлерт нэгэн өдөр гэнэт алга болсон найзууд “Анжела”, “Кэтрин” хоёр нэг л өөр болсон байдалтайгаар эргэн ирснээр кино эхэлнэ.


Өнгөрсөн ой санамжаа алдаж, хий юм сонсогдоход аажмаар дуу хоолой, гаднах төрх нь хувирах тэдний дүр төрх, мөн “Ямар нэгэн юм дагаад ирсэн юм шиг байна.” гэж хэлэх гол дүр “Анжела”, “Катерин” хоёрт нэгэн зэрэг үл мэдэгдэх муу ёрын сүнс шүглэсэн болохыг илтгэнэ.

Энэхүү нөхцөл байдалд туслахаар гарч ирсэн “Крис Магнил” нь “Анжела”, “Кэтрин” хоёрын биед нэгэн зэрэг шүглэсэн муу ёрын сүнсэнд хандан “Бид өмнө нь уулзаж байсан, тийм үү?” гэж асуусан гүн утга бүхий асуулт нь илүү их сонирхлыг төрүүлж, “Буг Чөтгөр Номхотгогч: Итгэгч”-т өрнөх тааварлашгүй аймшгийн үйл явдлыг харуулж байна.   

“Буг Чөтгөр Номхотгогч: Итгэгч” кино 2023 оны 10 сарын 13-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Universal pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...