Reporter
...
...
Зууны шилдэг аймшгийн цувралын үргэлжлэл... “Scream”
2022-01-11 15:21:16

“Scream” цуврал нь анх 1996 онд үзэгчдийн хүртээл болж байсан, түүнээс хойш 2011 онд 4-р анги гарч дэлхий дахинаас нийт 680 сая долларын орлого олж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн аймшгийн киноны франчайз юм. Нийтлэг байдлыг эвдэж, шинэлэг хэв маягаараа нэг үеийг байлдан дагуулж байсан, 1972 онд гарсан “The Exorcist” киноноос хойш аймшгийн киногоор анх удаа Умард Америкт 100 сая долларын орлого олж, Холливудын аймшгийн киноны төрлийг дахин сэргээсэн цуврал билээ. Аймшгийн киноны шинэ давлагааг үүсгэгч “Scream” кино нь өнгө үзэмж, стиль имиж болон бүх дүрүүд нь сэжигтэн байж болох сонирхолтой түүхийг өөртөө агуулснаараа үзэгчдийн төсөөллөөс давсан бүтээл болж чадсан. Энгийн аймшгийн байдлыг давж, залуу нас, уянгын халил, хачин жигтэй явдал, айдас, хошин шог гэх зэргийг агуулснаар тэргүүлэх аймшгийн киноны шинэ дүрмийг тогтоосон бөгөөд цаг үеэс түрүүлсэн алдартай аймшгийн кино билээ. 


Энэ цаг үед шинэ түүхийг эхлүүлэх “Scream” нь “Ready or Not” киногоор олны хайр хүндлэлийг хүртсэн Мэтт Беттинелли, Тайлер Жиллетт нар найруулжээ. Цувралын гол дүр болох Сидни Прескоттын дүрийг Нив Кэмпбелл, Гейлийн дүрийг Кортни Кокс, Дуайтын дүрийг Дэвид Аркетт нар бүтээсэн байна. Олон нийтэд цацагдсан албан ёсны постер дахь сүнсний багтай хүний төрхийг харахад баяртай байгаа хэдий ч, “Хэнд ч итгэж болохгүй” гэсэн гүн утга агуулгатай үгээр багны цаана хэн байгаа бол, үүнтэй холбоотой ямар нууц байгаа бол гэдэг нь үнэхээр сонирхол төрүүлж байна. Ялангуяа өмнөх ангиас дутахааргүй егөөдөл, овсгоо, дүрийн хувиргалт зэрэг нь үнэхээр хүлээлт үүсгэж байна.  

“Scream” кино 2022 оны 1-р сарын 14-ний өдөр нээлтээ хийнэ. 

 

Зургийн эх сурвалж: Paramount pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...
user
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса...
1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээл...
user
“Wicked”, “Түүхэн дэх хамгийн төгс мюзикл кино” хэ...
“Wicked” мюзикл кино Умард Америкт нээлтээ хийснээс хойш магтаалын үгээр тасрахгүй байна. Умард Аме...
user
“Моана 2” урьдчилсан худалдан авалтаар энэ жилийн...
“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоог...