Reporter
...
...
Хүн-Аалз: Буцах замгүй кино нь Боксоффист 1 тэрбум доллар давав... Цар тахлын дараах хамгийн их орлоготой кино боллоо
2021-12-30 18:03:22

“Хүн-Аалз: Буцах Замгүй” кино цар тахлаас хойших хамгийн их орлоготой бүтээл болов. Хүн-Аалз кино нээлтээ хийснээс хоёр долоо хоногт дэлхийн боксоффисоос 1 гаруй тэрбум долларын орлого олжээ. “Comscore” судалгааны компанийн судалгаанаас үзэхэд цар тахлын өмнөхөн 1 тэрбум доллар давсан кино бол 2019 онд нээлтээ хийсэн “Оддын Дайн: Скайуокерын Сэргэн Мандалт” кино байсан. Хоёр жилийн өмнө цар тахал эхэлснээс хойш Холливудын ямар ч кино 1 тэрбум долларын ханыг давж чадаагүй. “Marvel Cinematic Universe”-ийн шинэ бүтээл “Хүн-Аалз: Буцах Замгүй” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд глобал боксоффист 1.5 тэрбумын орлого олсон байна. “Sony”, “Disney” хамтран бүтээсэн энэхүү кино нь ковид 19-ийн омикрон мутацийн улмаас нөхцөл байдал хүнд үед нээлтээ хийсэн боловч, киноны урьдчилсан үзвэр явагдаад 2 долоо хоног ч болоогүй байхад ийм түүхэн амжилтыг бүтээгээд байна. Дэлхийн киноны хамгийн том зах зээл болох Хятад улсад хараахан нээлтээ хийгээгүй байгаа ч, ийм амжилтыг тогтоогоод байна.  


Тус киног Диснейн Марвел студи болон Сони компани хамтран бүтээжээ. Дисней, Марвел Студи, Сони компаниуд 2015 онд Хүн-Аалз киноны худалдаалах эрхийг хамтран эзэмшихээр болсон. Үүний дагуу Хүн-Аалзын шинэ дүрийг танилцуулж, “Marvel Cinematic Universe” нэгджээ. “Хүн-Аалз: Буцах Замгүй” киноноос өмнө 2021 оны хамгийн их орлоготой киногоор MGM-ээс бүтээсэн Жеймс Бонд гол дүр нь “007:No Time To Die” кино байсан. “007: No Time To Die” кино цар тахлын хугацаанд 740 сая долларын орлого олсон байна. 

Зургийн эх сурвалж: Sony pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...