Reporter
...
...
“Хүн-Аалз: Буцах Замгүй”, “The Matrix: Resurrections”, “Кингсмен: Хааны Албат” ... оны сүүлээр Холливудын 3 том бүтээлийн өрсөлдөөн
2021-12-24 16:40:14

Энэ оны сүүлээр кино театруудад Холливудын томоохон төлөөлөл болох Дисней, Сони, Уорнерын  3 блокбастер кино хоорондоо өрсөлдөх ажээ. Хамгийн эхэнд “Хүн-Аалз: Буцах Замгүй” киноны нээлтээр эхэлж, “The Matrix: Resurrections”, “Кингсмен: Хааны албат” гэсэн 3 кино boxoffice-ийн тэргүүн байруудад өрсөлдөх аж. Улмаар Холливудын төлөөлөх компаниудын эдгээр 3 бүтээлээс аль нь хамгийн ихээр үзэгчдийн сэтгэлийг эзэмдэх бол гэдэг нь анхаарал татаж байна.  


2021 оны 12-р сарын 17-ны өдөр нээлтээ хийсэн “Хүн-Аалз: Буцах Замгүй(Sony pictures)” кино Умард Америкт нээлтээ хийсэн эхний амралтын өдрүүдэд 260 сая долларын ашиг олж, улмаар дэлхий дахинаас нийт 594.2 сая долларын ашиг олж, коронагийн үед хамгийн их ашигтай бүтээл болж чаджээ.  “Хүн-Аалз: Буцах Замгүй” кино нь “Хүн-Аалз: Гэрээсээ Холдсон нь(2019)”-д Мистериогийн улмаас  хэн болох нь илчлэгдсэний дараа, дэлхийг аварсан баатраас хүмүүст чичлүүлэх байр байдалд орсон Хүн-Аалзын тухай өгүүлэх аж. Тэргүүлэгч болох “Хүн-Аалз: Буцах Замгүй” кино өргөн дэлгэцийг эзэгнэж байгаа хэдий ч, 2021 оны 12-р сарын 24-нд нээлтээ хийх "The Matrix: Resurrections”, 2021 оны 12-р сарын 31-нд “Кингсмен: Хааны албат” кинонууд өрсөлдөөнд оролцох ажээ. “Хүн-Аалз” шиг кинонд дурлагсдад хүлээлт үүсгээд байгаа кино бол “The Matrix: Resurrections” юм.


Кино ертөнц төдийгүй философийн ертөнцөд цохилтыг өгч байсан шинжлэх ухааны зөгнөлт(SF) домог “Матрикс”-ийн дараагийн анги “The Matrix: Resurrections” кинонд 22 жилийн дараа хувь тавилан шиг дахин сэрсэн аврагч Нео илүү сайжирсан виртуал бодит байдалд төхөөрөмжүүдтэй шинэ дайныг эхлүүлэх тухай өгүүлэх аж.   Неогийн дүрийг Киану Ривз, Тринитигийн дүрийг Кэрри-Энн Мосс нар бүтээжээ. Абдул-Матин II болон Нил Патрик Харрис зэрэг шинэ жүжигчид тоглосон байна. “Сэргэн мандалт” гэдэг нь дэд сэдэвтэйгээ зохицсон асар нарийвчлалтай, шинэ тулалдааны кадр, “Матрикс”-ийн өөрийн гэсэн философийн санаа мөн давуу тал нь юм.


Дэлхий дахины анхаарлыг татаж байсан “Кингсмен” цувралын өмнөх түүхийг өгүүлэх “Кингсмен: Хааны албат” кинонд Кингсмен хэрхэн төрсөн, түүхэн дэх анхны үүрэг даалгавраа хэрхэн авсан талаар өгүүлэх ба өмнөх ангиас өөр байдлаар үзэгчдийг байлдан дагуулах аж.   “Боловсон зан бол хүнийг бүтээдэг” гэсэн алдартай үгийг үлдээсэн “Кингсмен”-ийн өвөг шиг, “Дүгнэлт бол бусдын бодол, зан чанар бол жинхэнэ чи” гэсэн алдартай үгийн хамт гарч ирсэн Оксфорд гүн нь боловсон эр хүний гүн сэтгэгдэл төрүүлэх ажээ.   

Мөн дайныг эсэргүүцэн, энх тайвныг тогтоох гол санаатай хамт ballet spin action, туялзуур сэлмийн тулаан зэрэг “Кингсмен”-ийн signature action, хуурай газрын, усан, агаарын тулалдааныг харуулсан нь анхаарал татаж байна.

Зургийн эх сурвалж: Sony pictures, Warner bros, Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...
user
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса...
1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээл...
user
“Wicked”, “Түүхэн дэх хамгийн төгс мюзикл кино” хэ...
“Wicked” мюзикл кино Умард Америкт нээлтээ хийснээс хойш магтаалын үгээр тасрахгүй байна. Умард Аме...
user
“Моана 2” урьдчилсан худалдан авалтаар энэ жилийн...
“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоог...