Reporter
...
...
Видео тоглоомын ертөнцийг бодит мэт мэдрүүлэх кино... “Эрх Чөлөөт Гайя”
2021-08-16 13:37:13

Банкны теллер Гайяийн амьдардаг "Эрх чөлөөт хот” бол видео тоглоом доторх ертөнц. Байнга давтагдах бодит байдлаас өөр виртуал орчинд бүх зүйл боломжтой гэдгийг нотлох мэт тоглоомд холбогдсон тоглогчид гудамжинд зэвсгээр байлдаж, бөмбөг тэсэлдэг. Байлдааны онгоц нисэж, машин, нисдэг тэрэг гэх зэрэг дэлбэрэх нь энгийн үзэгдэл.

“Эрх Чөлөөт Гайя” кино нь тоглоом доторх ертөнц уруу үзэгчдийг уриалан дуудаж, хязгааргүй төсөөлөх чадварыг нээх энтертейнинг тулаант блокбастер кино юм. Тус кинонд тоглоомын туслах дүрийг гол дүр болгож шинэ, өвөрмөц баатруудыг бүтээжээ. Банкны ажилтан Гайя(Райан Рейнольдс) өглөө бүр даавуун өмдөн дээр цэнхэр срочкон цамц өмсөж, өглөөний цайндаа сериал идээд нэг халбага сүү, хоёр халбага элсэн чихэр орсон кофегоо барьсаар ажилдаа явдаг. Ажлаа тараад далайн эрэг дээр дотно найз Баддитайгаа шар айраг ууснаар нэг өдөр дуусдаг ба өдөр хоногийг нэгэн хэвийн өнгөрүүлдэг. Банканд өдөр бүр дээрэмчид орж ирэх боловч, Гайяд энэ бүхэн нь сүртэй зүйл биш. Учир нь тэрээр банкны ажилтан гэж программчлагдсан туслах дүр. Ийм байдлыг мэдэхгүй, амар тайван амьдарч байсан тэрээр нэгэн өдөр санаандгүй харц тулгарсан Милли(Жоди Комер)-д анхны харцаар дурладаг. Милли нь Гайя бол туслах дүр бөгөөд өөрийнх нь амьдарч байгаа ертөнц удахгүй сүйрнэ гэдгийг анхааруулдаг. Тоглогчдын зүүдэг нарны шилтэй болсон Гайя үнэнийг мэдэх болж, Эрх чөлөөт хотоо аврахын тулд цаашид туслах дүр бус, баатар болохоор шийддэг. 


Өнөөг хүртэл урьд хожид харж байгаагүй төлөв даруу, гэмгүй, гэнэн цайлган баатраар “Дэдпүл” цувралд ярих ур чадвараараа олны хүндэтгэл хүлээгээд байсан Райан Рейнольдс Гайяийн дүрд хувирч, өвөрмөц алиа хошин байдлаараа байлдан дагуулах аж. "Эрх Чөлөөт Гайя" бол тоглоом доторх ертөнцийг дэлгэцнээ авчирч төсөөлөх чадварт нөлөөлөх ховор бүтээл. Бүх зүйл боломжтой видео тоглоомын ертөнц уруу дагуулан авчирч, огт мэдэрч байгаагүй зүйлсийг мэдрүүлэх аж. Биеэ хүргэвэл цэнэглэгддэг эмнэлгийн улаан хайрцаг, тэнгэрийн хязгаар хүртэл үсрэх чадварыг нэмэгдүүлэх гутал гэх зэрэг тоглоомын санаа ч бас агуулж, тоглоом тоглож байгаа мэт сонирхолтой байх болно. Виртуал орчныг харуулахын тулд харагдах байдал, өргөн хүрээний тулааныг харуулах кадр ч бас дэлгэцийг дүүргэх аж. Бодит болон виртуал орчин ээлжлэх Эрх чөлөөт хотод өрнөж буй интерактив амьд үлдэх тулаан сэтгэл хөдөлгөх ажээ.  

2021 оны 8-р сард нээлтээ хийнэ. 


Reporter.mn NEWS ARTICLE
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...