Reporter
...
...
R ангиллын тулаант жанрын → “The Suicide Squad” киноны шинэ трейлер цацагджээ
2021-04-06 14:07:05

Марвелын “Галактикийн Хамгаалагчид”-ыг найруулсан Жэймс Ганн найруулагч энэ удаа DC-д найруулагчаар ажиллаж байна. Тэрээр дэлхийн хорон санаатнууд бүгд цугласан “The Suicide Squad” киног найруулна. 2021 оны 3-р сарын 27-ны өдөр "Warner bros" 2021 оны 8-р сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа “The Suicide Squad” киноны албан ёсны трейлерийг цацжээ. Тус кино нь 2016 онд олны хүртээл болсон Дэвид Эйер найруулагчийн “Suicide Squad”-д өгүүлсэн ертөнцийг үзэх үзлийг харуулсан өөр нэгэн кино юм. “Галактикийн Хамгаалагчид” цувралын эх зохиолыг бичиж найруулсан, “Авенжерс: Цаглашгүй дайн”, “Авенжерс: Эцсийн тулаан” кинонуудын төлөвлөлтийг хариуцаж байсан Жэймс Ганн найруулагчийн өвөрмөц хошигнолыг тусгасан тус бүтээл нь үзэгчдийн заавал үзэх ёстой бүтээлүүдийн жагсаалтад багтаад байна.   

Онцгойлон Идрис Эльба, Майкл Рүүкер, Шон Ганн зэрэг MCU-д тоглож, олны танил болсон жүжигчид бүгд цуглан нүд хужирлах ажээ. Мөн Кинг Шаркын дууг Сильвестр Сталлоне оруулах аж. Бэлль Рив шоронд хоригдож байсан хоригдлууд 10 жилийн ялаа хөнгөрүүлэх нөхцөлтэйгөөр өмнө нь улс төрийн гэмт хэрэгтнүүдийг хорьж туршилт хийж байсан нацистын гяндан болон Ётунхеймыг устгахын тулд “Task force X” болж Корто Малтис(Мальтезе) арал дээр тусгай даалгавар биелүүлж байгаа тухай гарна. Харли Квинн, Бладспорт, Пийсмэйкер, Капитан Бумеранг, Кинг Шарк, Раткатчер 2, Савант, Блэкгард, Жавлин нар “Suicide Squad”-ийн гишүүд болсон гэмт хэрэгтнүүд бүдэд нь маш жижигхэн бөмбөг суулгаж тушаал зөрчих үед дэлбэрнэ гэсэн айдастайгаар Рик Флэг хурандаатай хамт даалгавар биелүүлэхээр явна.    Хүлээлттэй харьцуулахад сайн үнэлгээ авч чадаагүй “Suicide Squad” киног бодвол “The Suicide Squad”-ийн трейлер цацагдмагцаа тэсрэлт хийгээд байна. 

“The Suicide Squad” кино өсвөр насныхан үзэх боломжгүй R ангиллын кино бөгөөд 2021 оны 8-р сарын 6-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байна. 



Зургийн эх сурвалж: Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...