Reporter
...
...
“Van Helsing”-ийн тухай шинэ бүтээл гарна. “Universal Pictures” компанийн “Dark Universe” амжилт олох болов уу?
2020-12-18 16:11:16

“Universal Pictures” компани Хью Жекман гол дүрд нь тоглох “Van Helsing”-ийн тухай шинэ кино бүтээхээр болжээ. Марвелын “Black Widow” киноны зохиолыг бичсэн Эрик Пирсон тус киноны зохиолыг нь бичиж, “Aquaman”, “The Conjuring” зэрэг кинонуудыг найруулсан найруулагч Жэймс Ван продюсероор нь ажиллах ба “Overlord”, “Son of a Gun” зэрэг кинонуудыг найруулсан Жулиус Эйвери найруулагчаар нь ажиллах ажээ. Тус кино юуны тухай өгүүлэх нь нууц байгаа боловч 2004 онд олны хүртээл болсон “Van Helsing”-ийн түүх үргэлжлэх магадлал тун бага хэмээн таамаглаж байна. Дракула, Франкенштейн, Үл үзэгдэгч хүн гээд олон дүрүүдийг худалдаалах эрхтэй “Universal Pictures” компани нь “Van Helsing” нь Юниверсалын аймшигт ертөнцийг дахин дэлгэрүүлэх бүтээл гэж үзэж байна.

“Dark Universe” нь Мумми, Дракула, Үл үзэгдэгч хүн, Чонон хүн, Франкенштейн, Дуурийн театрын хий үзэгдэл зэрэг олон олон дүрүүдээс бүрдсэн нэгэн төрлийн аймшгийн ертөнц юм. 2017 онд жүжигчин Том Круз гол дүрд нь тоглосон “Мумми” киногоор "Dark Universe"-г олны дунд алдаршуулахаар төлөвлөж байсан ч тус кино нь төдийлөн амжилт олоогүй юм. "Universal Pictures", “Blumhouse” нарын хамтран бүтээсэн “Үл үзэгдэгч хүн” кино амжилт олж, “Dark Universe”-ийг дахин сэргэсэн болохыг зарласан. Улмаар “Universal Pictures” компани “Van Helseing”-ийн тухай шинэ бүтээлийн хамт, Райан Гослинг гол дүрд нь тоглох “The Wolfman”, Карин Кусама найруулагчийн найруулах “Dracula” зэрэг кинонуудыг бүтээх ажээ. Марвел компани супер баатартай бие даасан ертөнцийг гаргаж ирснээс хойш Холливудын томоохон  студиүд бүгд өөр өөрсдийн өөр нэгэн ертөнцийг олон нийтэд хүртээл болгож байна. Марвел, DC-г үргэлжлүүлэн “Universal” компани “Dark Universe”-ээр дэлхий даяарх шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг татаж чадах эсэх нь ихээхэн анхаарал татаж байна.  


Зургийн эх сурвалж: Universal pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...