Reporter
...
...
“ТЕНЕТ” киноны арын ая урдаас нь хойш, хойноос нь урагш тоглуулахад адил...
2020-08-31 09:50:09

Ухрааж тоглуулахад яг адилхан ая сонсогддог гэж үү? Тийм бол бүрэн төгс боловсруулсан гоц ухаантай дууны найруулагчийн бүтээл гэж хэлж болох нь ээ. “ТЕНЕТ” киноны зарим саундтрек нь киноныхоо нэр шигээ урдаас нь хойш, хойноос нь урагш явуулахад ч адилхан аятай буюу палиндром(palindrome) хэлбэртэй гэсэн яриа гарчээ. Өмнө нь цацагдсан олон трэйлерийн арын хөгжимд үндэслэн урдаас нь хойш, хойноос нь урагш явуулах хувилбаруудыг харьцуулсан sound source-ууд youtube зэрэг нийгмийн сүлжээнд маш хурдацтай тархаж байгаа бөгөөд тухайн бичлэг дэх ая нь анхны аятайгаа яг адилхан байгаа ажээ.     

Дууг хойноос нь урагш тонгоруулахад өөр дууны үг гардаг “backmasking”-аас өөр боловч, үүнийг зориуд бүтээсэн гэвэл үнэхээр “шар үс босмоор” гойд гэдэг нь үнэн болох нь ээ. Үүний талаар “ТЕНЕТ” киноны холбогдох хүмүүс “Огт мэдээгүй байсан” гэж сандарсан байдалтай мэдэгдэж, “Зориуд ийнхүү бүтээсэн үү, эсхүл санаандгүй ийм болчхов уу гэдгийг яг одоо мэдэхэд бэрх. Кристофер Нолан найруулагчаас үүний талаар хариулт өгөөч гэж хүсэлт явуулсан байгаа” хэмээн уламжилжээ. 


Киноны багийн хэлснээр, киноны нэрийн “TENET”-ээс ч бас мэдэж болох шиг урдаас хойш, хойноос нь урагш адилхан уншигдах “палиндром” нь киног ойлгоход маш чухал сэжүүр болж байгаа ажээ. Үзүүштэй, сонирхолтой түүхийг өгүүлж, бүрэн төгс ойлгохын тулд тодорхой “сургуулилалт” ч бас шаардагдаж ирсэн Кристофер Нолан найруулагчийн өмнөх бүтээлүүд шиг “ТЕНЕТ” ч бас маш их хүлээлтийг үүсгэж, сонирхлыг ихээр татаж байгаа бөгөөд нээлтийн сountdown-даа ороод байгаа аж. 

“ТЕНЕТ” кино 9-р сарын 11-ний өдөр нээлтээ хийнэ. 


Зургийн эх сурвалж: Warner bros


Reporter.mn NEWS ARTICLE
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...