Reporter
...
...
Кино театрт хүүхдүүд үзэх кино алга гэж үү? “Троллууд 2” кино нээлтээ хийнэ.
2020-08-06 17:39:06

Шинэ коронавируст халдвар(COVID 19)-ын улмаас кино театрууд урьдын адил зогсонги байдалд байгаа боловч хүүхдүүд үзэх кино алга гэж бодож байгаа бол та буруу бодож байна. 8-р сарын 7-ны өдөр “Троллууд 2” кино нээлтээ хийнэ. Тус кинонд поп, рок, классик, кантри, фанк, техно урсгал жанраас бүрдсэн троллуудын 6 тосгонд өрнөж буй сонирхолтой хөгжмийн тулааныг харуулах ажээ. Жастин Тимберлэйк хөгжмийн ерөнхий найруулагчаар ажилласан ба Келли Кларксон, Андерсон Паак, Оззи Осборн нар кантри тролл Дельта Даун, фанк тролл Принс Д, рок тролл хүнд металлын хааны дууг тус тус оруулсан байна.     

Баяр хөөртэй байсан поп троллуудад аюул нүүрлэдэг. Поп троллын хатан Поппи(Анна Кендрик) болон түүний найз Бранч(Жастин Тимберлэйк) нар өөр дүр төрх, дуу хөгжимтэй троллын 5 тосгон байдаг гэдгийг мэдсэнээр шинэ ертөнцтэй танилцах болсондоо поп троллууд баярлан хөөрдөг бол рок троллуудын хатан Барб(Рэйчел Блум) бусад троллуудыг заналхийлдэг.  


Барб нь троллуудын өвөг дээдсийн үүсгэсэн поп, техно, классик, кантри, фанк, рок гэсэн 6 урсгал жанруудын чавхдасыг нэгтгэн, рокоос бусдыг нь устгах аюултай төлөвлөгөө гаргадаг. Техно, классик, кантри троллуудын тосгоныг устган сүр хүчээ дуурсгаж байхад рок троллуудыг хараагүй поп троллууд өөр дуу хөгжмийг хайрладаг троллуудтай найзууд болж чадна гэж итгэн тэдэнтэй нөхөрлөхөөр аялалд гардаг.   

Поппи, Бранч хоёр гол цөм нь болсон адал явдалт аялалд тэдэнд санаа зовсон Бигги(Жэймс Корден), Динклз нар нэгддэг. Өөрийнхөө хэрхэн төрсөн талаарх нууцдаа эргэлзэн шаналсан Принс Д(Андерсон Паак) мөн өөр троллуудтай уулзвал эргэлзээ тайлагдаж магад гэж найдан тосгоныг орхин ганцаар аялалд гардаг.   


Уолт Дорн найруулагч нь өмнөх бүтээл “Троллууд” киног олны хүртээл болгохоос өмнө “Илүү олон дүр, ертөнцийг үзэх үзэлтэй зохиолыг бичье.” гээд “Троллууд 2”-ын зохиолыг төлөвлөсөн байна. Дэлхий дээрх хөгжмийн урсгал жанрыг троллууд амьдардаг тосгонуудтай холбож “Троллын ертөнц”-ийг шинээр бий болгожээ. Тэгээд поп троллууд бусад урсгал жанрын троллуудын тосгонд очиж шинэ дуу хөгжим, найзуудтай болж буй үйл явдлыг харуулсан “Троллууд 2”-т тролл тус бүрийн дүрийн онцлогт тохирсон олон жанрын дууг өөрчлөн дуулдаг байна. Поп троллууд “Cyndi Lauper”-ийн “Girls Just Want to Have Fun” дууг “Trolls Just Want to Have Fun” болгон өөрчлөн дуулах Квинс, рок троллууд хамтлаг болж “Scorpions” хамтлагийн “Rock You Like a Hurricane” дууг дуулж сүр хүчээ гайхуулах ажээ. Түүнээс гадна К-поп троллууд болох “Red Velvet” охидын хамтлагийн “Russian Roulette”, Реггетон троллууд ширүүн харцтай “J Balvin”-ы “Mi Gente”-г дуулдаг байна. Кантри троллуудын тосгонд очсон поп троллууд “The Spice Girls” хамтлагийн “Wannable”, PSY-ийн “Gangnam Style”, “Baha Men”-ий “Who Let the Dogs Out” дууг поп хэв маягаар дуулах ажээ. Өмнөх ангийн “Can’t Stop the Feeling!” дуугаар “Биллборд”-ыг тэргүүлж олны хайр хүндэтгэлийг хүртсэн Жастин Тимберлэйкийн SZA-тай хамт дуулсан “Троллууд 2” киноны “The Other Side” дуу өнгөрсөн 2-р сард олон нийтэд цацагдсан.         

   

Зургийн эх сурвалж: Universal pictures


Reporter.mn NEWS ARTICLE
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...