Reporter
...
...
BTS хамтлаг Америкийн Грэммийн шагнал гардуулах ёслолд...
2020-01-25 16:51:41

BTS хамтлаг Америкийн Грэммийн шагнал гардуулах ёслолын тайзнаа ахин нэг удаа гарах гэж байна.

1 сарын 23-ны өдөр Грэммийн шагналын албан ёсны сайтад BTS хамтлаг 1 сарын 26-нд Америкийн Лос-Анжелес хотын Staples Center төвд болох 62 дахь удаагийн Грэммийн шагнал(GRAMMY Awards) гардуулах ёслолд Old Town Road All-Stars тоглолтод орох болсныг зарлалаа.

BTS хамтлагийнхан ноднин шагнал гардуулах гэж тус тайзанд гарч байсан бол энэ удаа тоглолтоо үзүүлэх гэж байна. Тухайн үед Азийн дуучид хамтлагуудаас анх удаа Грэммийн шагналын тайзанд гарч дуулиан тарьж, тэрхүү тайзнаас RM англиар "Солонгост өсөж өндийхдөө энэ тайзнаа гарахыг мөрөөддөг байлаа. Бид эргэн ирэх болно." гэж мэдэгдэж байсан билээ. Тэр амлалтаа жилийн дараа биелүүлж байгаа нь энэ юм.

BTS хамтлагийн гишүүд "Old Town Road" -ийг дуулсан рэппер Lil Nas X, дуучин Billy Ray Cyrus нараас гадна Diplo, Mason Ramsey нартай хамтарч тоглохоор болсон байна. Ялангуяа BTS хамтлагийн ахлагч RM 2019 оны 7 сард Lil Nas X-тэй хамтарч "Old Town Road" -ийн өөр нэгэн хувилбар "Seoul Town Road" -ийг танилцуулж байсан юм.

Грэммийн шагнал бол Америкийн Дуу бичлэгийн академиас зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй ёслол бөгөөд, энэ удаагийн тоглолт BTS хамтлаг Billboard Music Awards, American Music Awards, Grammy Awards хэмээх 3 том наадмаас гурвуулангаас нь шагнал хүртэх амжилтын боломжийг ойртуулж байгаагаараа онцлог билээ. 

Харамсалтай нь BTS хамтлаг энэ жилдээ Грэммийн шагналд нэр дэвшиж чадаагүйг бид мэднэ. 2019 оны 11 сард нэр дэвшигчдийг зарлахад дэлхийд олон амжилтын эзэн болж байгаа BTS хамтлагийн нэр ороогүйг Грэммийн шагнал гардуулдаг зөвлөлийн хуучинсаг үзэлтэй холбон тайлбарлаж байсан юм. 

Бас BTS хамтлаг Beyoncé, Jay-Z нарын яг ард, Taylor Swift-ийн дэргэд зогсох болсон нь дэлхийн олон шүтэн бишрэгчдийн ам дамжин яригдаж байна. 


Зургийн эх сурвалж: BigHit Entertainment


Reporter.mn NEWS ARTICLE
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...