Reporter
...
...
“Bohemian Rhapsody”-ийн Рами Малек “007” киноны эсрэг дүрд
2020-01-14 18:49:56

“Bohemian Rhapsody” киноны Queen хамтлагийн ахлагч Фредди Меркьюригийн дүрийг тун чадварлаг бүтээсэн Рами Малек 4-р сард нээлтээ хийх “007 Үхэх ч завгүй” кинонд эсрэг дүрийг бүтээлээ.

Жэймс Бондын дүрд урьдын адил Даниел Крейг тоглоно. MI6-ын дарга M-ийн дүрд Рэйф Файнс, Мадлен Суоннд Леа Сейду, Q-д Бен Вишоу, Ив Манипеннид Наоми Харрис нар тоглоно. Даниел Крейгийн хувьд энэ кинонд сүүлчийн удаа тоглож байгаагаа мэдэгдсэн. 

“007 Үхэх ч завгүй” кинонд чөлөөндөө гарч MI6-аас явсан Жэймс Бондын тухай өгүүлнэ. Ямайкт амарч байсан Жэймс Бонд хулгайлагдсан эрдэмтнийг аврах хүсэлтийг хүлээн авснаар шинэ адал явдал өрнөнө. Сафин түүнийг үүргээ гүйцэтгэхэд саад хийж байгаа алан хядагч болж гарна. Учир битүүлэг түүхтэй энэ хүн аюултай шинэ технологиор дэлхийг сүйрүүлэх төлөвлөгөө сэднэ.


“007” цувралд Густав Грейвз(Тоби Стивенс), Электра Кинг(Софи Марсо) гэх мэт өөр өөрийн сэтгэлд хүрсэн эсрэг дүрүүд гарч байсан билээ. Рами Малек Сафины дүрийг мөн адил өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхөөр бүтээнэ. Тэрээр Америкийн “Empire” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хэн нэгнийг дуурайлгүйгээр өөрийн гэсэн дүр бүтээмээр байна. “Bohemian Rhapsody”-ийн Меркьюрид тоглохдоо би сайтар ухаарсан” гэж дүрийнхээ тухай хэлжээ.

“Skyfall” 1.1 тэрбум доллар, “Spectre” 0.88 тэрбум долларын орлого олсон юм.

Дараагийн анги буюу “007 Үхэх ч завгүй” 4 сарын 10-нд кинотеатруудын дэлгэцнээ гарна.


Зургийн эх сурвалж: 20th century fox, Universal pictures


Reporter.mn NEWS ARTICLE
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...