Reporter
...
...
Найруулагч Тодд Филлипс: Жокерын шинэ анги хийнэ гэсэн мэдээ худлаа
2019-11-23 17:47:53

Найруулагч Тодд Филлипс 11 сарын 21-нд IndieWire -т өгсөн ярилцлагадаа “Жокерын шинэ ангийг хийж, гол дүрд Хоакин Фениксийг тоглуулна гэсэн мэдээ худлаа” гэж хэлжээ. 

Америкийн оддын мэдээллийн The Hollywood Reporter 11 сарын 20-нд Warner Brothers Жокерын шинэ анги хийх нь тодорхой болж, найруулагч Тодд Филлипс, зохиолч Скотт Сильвер нар санаа нийлэн, жүжигчин Хоакин Феникс бас дахин тоглохоор яригдаж байна гэж мэдээлсэн билээ. 

Тус мэдээнд найруулагч Тодд Филлипсийг Жокероос гадна DC комиксын бусад дүрүүд хэрхэн бий болсныг ч харуулах сонирхолтой байгаа гэж бичжээ. Тэгээд DC-ийн шүтэн бишрэгчид Жокерын дараагийн ангид Бэтмэний тухай оруулаасай гэсэн хүсэлтэй байгааг бас уламжилсан байна.

Харин найруулагч Тодд Филлипс “Одоогоор Жокерын шинэ ангийн талаар юу ч яригдаагүй”, “Ямар ч гэрээ хийгдээгүй. Хоакин Феникстэй ч энэ талаар уулзаагүй" гэжээ.

Бас "DC-ийн өөр дүрүүдийн талаар кино хийе ч гэж хэлээгүй”, “The Hollywood Reporter –ын мэдээ таамаг төдий” гэж тайлбарлав. 

Найруулагч “Жокерыг анхнаасаа нэг л анги хийх бодолтой байсан. Дараагийн ангийг гаргах байлаа гэхэд урлаг талаасаа эхний ангиа давж чадах уу гэдэгт итгэлтэй болсон үедээ л хийнэ" гэсэн байна.

Жокер кинонд DC комиксын дүрүүдийн нэг Жокер яаж бий болсныг өгүүлсэн бөгөөд, жүжигчин Хоакин Фениксийн ачаар комиксоос сэдэвлэсэн кинонуудаас анх удаа Венецийн кино наадмын Алтан арслан шагнал хүртсэн билээ. Үүний зэрэгцээ R зэрэглэлийн киноноос ч анх удаа 1 тэрбум долларын ашиг олсон амжилт гаргасан юм. 


Зургийн эх сурвалж: Warner Brothers



Reporter.mn NEWS ARTICLE
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...