Reporter
...
...
"Царай муутай" гол дүрээ гоо сайхны мэс засалд оруулан, трэйлерээ шинэчилсэн “Соник Зараа” кино
2019-11-19 04:41:34

11-р сарын 12-нд дүр төрхөө бүрэн өөрчилсөн Соник Зараа кино нь шинэ трэйлерээ цацлаа. Энэ удаагийн дүрс бичлэгт видео тоглоомын Соник зараатай   илүү төстэйгөөр шинэ 3D дүрслэлээр бүтээжээ. 

4-р сарын сүүлчээр гаргасан анхны дүрс бичлэг нь Соник зараа видео тоглоомынхоо дүрээс тэс ондоо байсан төдийгүй тааруухан дуурайлгасан нь шүүмжлэлд өртжээ.


Видео тоглоомыг зохиосон Южи Нака сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж "Соник яавч ийм байж болохгүй” гэж жиргэжээ.  Үзэгчдийн  дийлэнх нь Соникийг тааруу болсон хэмээн шүүмжилсэн бөгөөд Youtube-д оруулсан тус трэйлер маш их dislike цуглуулсан байна. 

Найруулагч Жефф Фаулер шүтэн бишрэгчдийн саналыг хүлээн авч, Соник зарааны загварыг бүрэн шинэчлэн,  киноны нээлтийг 2019 оны 11 сарын 8-аас  2020 оны 2 сарын 14-нд болгон хойшлуулжээ. 

Шинэчилсэн трэйлерийн Соник зарааг хэрхэн хүлээж авахыг таамаглах хэцүү ч өмнөхөөсөө хавьгүй дээр болж гэж үзэх хандлагатай байгаа юм. 


Эхний трэйлер dislike их авсан бол, энэ удаа 3 өдрийн байдлаар 18 сая хүн үзсэнээс like/ dislike -ийн тоогоороо 810 000/ 13 000 болж сайжирчээ. Соникийг өөрчлөх ажлыг Sonic Mania Adventures, Team Sonic Racing Overdrive-ын найруулагч Тайсон Хесс хариуцжээ. 

Өмнөх трэйлерээ бодвол өрнөл нь ч хамаагүй эвтэйхэн болж, хорон санаатан Роботник докторын дүрд Жим Кэрри чадварлаг тоглосон нь үзэгчдийн сэтгэгдэлд эергээр нөлөөлж байгаа гэнэ шүү.



ⓒ Reporter.mn



Reporter.mn NEWS ARTICLE
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...