Reporter
...
...
Солонгосын соёл урлагийн “Продюс” нэвтрүүлгийн эцсийн шатны 1~20 байр нь үзэгчдийн саналаар биш продюсерын сонголтоор байжээ
2019-11-13 19:12:33

Өмнөд Солонгосын "Мнет" студийн “Продюс” цувралын 3, 4-р улирлын нэвтрүүлгийн эцсийн шатны 1~20 оролцогчийг шалгаруулахад үзэгчдийн саналыг харгалзалгүй, продюсерын сонголтыг дагажээ. 

11 сарын 7-нд Солонгосын цагдаагийн албаны мэдээллээр “Продюс 48”, “Продюс X101” шууд нэвтрүүлгээр мессеж санал хураалтыг хариуцаж байсан байгууллагад хадгалагдаж үлдсэн үзэгчдийн саналын эх дата "Мнет" –ийн шалгаруулсан оролцогчдын эзэлсэн байрнаас өөр байжээ. 

Харин 11 сарын 5-нд Солонгосын шүүх "Мнет"-ийн “Продюс” цувралын шууд нэвтрүүлгийн мессеж санал хураалтын дүнг өөрчилсөн хэрэгт сэжиглэн "Мнет"-ийн Ань Жүнь, Ким Юнбом продюсер нарыг баривчилсан юм.


Шалгалтаар тус хоёр продюсер үзэгчдийн саналыг харгалзалгүй урьдчилж гаргаснаараа эцсийн дүнг зарласан нь илэрч, өөрсдөө ч буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Өөрөөр хэлбэл шалгаруулалтын эцсийн шатанд үлдсэн 20 оролцогчийг өрсөлдөж эхлэхээс нь өмнө байр эзлүүлчихсэн байсан гэсэн үг юм.

“Продюсерын сонголт” гэж олны дунд яригдсан нь ийнхүү үнэн болж, саналаа өгсөн үзэгчид эгдүүцэл дургүйцлээ илэрхийлсээр байна. 


Ялангуяа тус тэмцээнээс төрсөн IZ*ONE, X1 хамтлагуудыг тарааж гишүүдийг нь дахин шалгаруулж авах ёстой гэсэн санал ч гарч байна.

"Мнет"студи дээрх хоёр нэвтрүүлэг гарах үед “100% үзэгчдийн сонголт!”, “Үзэгчид продюсер болно! Дэмждэг оролцогчдоо саналаа заавал өгөөрэй!” гэж эцсийн шатыг үзэгчдийн саналаар шийднэ гэдгийг олон удаа нийтэд зарласан билээ. 


Гэтэл 7 сарын 19-нд нэвтрүүлсэн “Продюс X”-ийн хамгийн сүүлийн дугаарт шалгарах нь тодорхой болчихоод байсан оролцогч нар бүгд хасагдахад үзэгчдэд эргэлзээ төрсөн ажээ.

IZ*ONE хамтлаг 11 сарын 11-нд анхны цомгоо албан ёсоор худалдаанд гаргах болон тайзнаа эргэн ирж байгаагаа мэдэгдэх тоглолт хийх гэж байснаа хойшлуулжээ. 


<ⓒ Reporter.mn>



Reporter.mn NEWS ARTICLE
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...