Reporter
...
...
Хослолоо тайлж, ер бусын чадвартай малын эмч... Роберт Дауни Жуниор, “Доктор Дүлитл”-аар эргэн ирнэ
2019-11-12 09:48:41

Жүжигчин Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий хослолоо тайлжээ. Тэрээр ер бусын чадвартай, нүдэнд дулаахан малын эмчийн дүрийг бүтээсэн байна.  

Степхен Гагханы найруулсан “Доктор Дүлитл” киноны эхний трейлер, постер цацагдаж, Роберт Дауни Жуниорын шинэ бүтээл хүртээл болгов. 

“Доктор Дүлитл” бол уран зөгнөлт кино нь түүний  “Авенжерс: Эцсийн Тулаан” киноны дараах бүтээл билээ. Онцгой чадвартай доктор Дүлитл нь амьтадтай хамт аялалд гардаг. 


Тэрээр амьтадтай ярьж чаддаг Дүлитл эмчийн дүрийг бүтээжээ. Тоть, цагаан баавгай, бар зэрэг олон амьтадтай хэл нэвтрэлцэж чаддаг байна. 

Ялангуяа гориллатай хамтдаа байх үзэгдэл үнэхээр сэтгэл хөдөлгөм. Тэдний суусан завь живэх аюулд өртөхөд Роберт Дауни Жуниер гориллад хандан “бүү ай” гэж хэлдэг хэсэг... 

Уран зөгнөлт дүрслэл бас сонирхол татаж байв. “Доктор Дүлитл” киног бүтээхэд “Малефисент”, “Алиса гайхамшгийн оронд” зэрэг киноны багийнхан оролцжээ. Тийм болоод ч тэр үү үлгэрийн оронд буй мэт дүрслэлийг мэдрүүлж чадаж байв.


Трейлерийн сүүл хэсэгт үнэхээр гайхалтай дуу оруулсан уран бүтээлчдийг танилцуулдаг. Рами Малек, Том Холланд, Селена Гомес, , Октавия Спенсер, Антонио Бандерас зэрэг жүжигчид дуу оруулжээ.

“Доктор Дүлитл” кино 2020 оны 01 дүгээр сарын 17-нд нээлтээ хийнэ. 


<ⓒ Reporter.mn >


Reporter.mn NEWS ARTICLE
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...