Reporter
...
...
“Харийнхан” цувралын хувьслыг үзэх үү?... “Харийнхан: Ромулус” 2024 оны 08-сард нээлтээ хийнэ
2024-06-12 11:15:08

“Харийнхан” цувралын шинэ анги “Харийнхан: Ромулус” кино 2024 оны 08-р сард нээлтээ хийнэ.

“Харийнхан” нь 1979 онд эхэлсэн домогт шинжлэх ухааны уран зөгнөлт (SF) цувралаар “Харийнхан 2”(1986), “Харийнхан 3”(1992), “Харийнхан 4”(1997) гээд нийт 4 анги гарчээ. Мөн өмнөх үйл явдлыг харуулсан “Prometheus” 2012 онд, “Prometheus”, “Харийнхан” хоёрын дундын үйл явдлын талаар өгүүлсэн “Харийнхан: Ковенант” 2017 онд нээлтээ хийж байжээ. 


“Харийнхан: Ромулус” кинонд “Харийнхан”-ийг бүтээгч Ридли Скотт найруулагч продюсероор, “Don’t Breathe”-ийн Феде Альварес найруулагчаар ажилласан нь цувралын шүтэн бишрэгчдэд маш их хүлээлт үүсгээд байна. 

Кино нээлтийн өдөр товлогдохын зэрэгцээ олон нийтэд цацагдсан глобал тусгай постерт сэтгэл сэртхийлгэм улаан дэвсгэр дээр эзнийхээ биед “Харийнхан”-ы авгалдайг оруулж буй “Facehugger”-т булаан эзлэгдэж байгаа хүний царайг харуулсан нь анхаарал татаж байна. 


Мөн хамт цацагдсан гол трэйлер нь үгүйрэн хоосорсон дэлхийгээс зугтан гарахын тулд хаягдсан сансрын зогсоолыг чиглэх колони улсыг эхлүүлэгчдээр эхэлнэ. Төд удалгүй уснаас гарч ирсэн үл мэдэгдэх ямар нэгэн биет нурууг хүйт оргиулсаар төсөөлшгүй айдас эхэлж байгааг мэдэгдэнэ. Улмаар “Тэр биднийг ангуучилж байгаа!” гэж хэлэх үг нь илүү ихээр түгшээнэ. 

Ялангуяа үхлийн газар руу хөөгдсөн хүмүүсийн гаслантай хашгираан, ширүүн амь тэмцэх тэмцлийн дунд “Тэнд хэн ч чиний хашгирахыг сонсохгүй.” гэсэн өгүүлбэр гарч ирэн ямар жанрын кино болохыг илтгэнэ. 

“Харийнхан: Ромулус” киног 2024 оны 08-р сарын 16-ны өдөр кино театруудад үзээрэй.

Зургийн эх сурвалж: 20th century fox

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...