Reporter
...
...
“Жокер 2”, дэд сэдэв “Folie à Deux”-ийн утга нь?
2024-04-22 09:04:04

“Joker: Folie à Deux” кино 2024 оны 10-р сард нээлтээ хийнэ. 

“Joker: Folie à Deux” нь  2019 онд дэлхий дахины бокс оффисын 6-рт бичигдэж, дэлхий дахинаас 1 тэрбум долларын орлого олж, урьд хожид тохиолдож байгаагүй шуугиан тарьсан “Жокер”-ын хоёр дахь түүх юм. “Жокер” нь ховор балмад этгээд “Жокер” мэндэлсэн түүх комик номонд суурилаагүй бүр шинээр дахин бүтээсэн түүхийн талаар өгүүлэх ба дэлхий дахины кинонд дурлагсдад шинэлэг байдлыг харуулж, сэтгэлийг түгшээх бүтээл юм.


Кино нээлт хийхээс өмнө “Төсөөллийг давсан айдас” гэж магтуулахын зэрэгцээ бүгд босон 8 минут алга ташин Венийн олон улсын кино наадмыг байлдан дагуулж, нээлтээ хийсний дараа дэлхий дахины сонирхлыг татаж, Warner Bros-ийн урьд хожид байгаагүй шилдэг бүтээлийн 5-рт бичигдсэн байна. 

Хоёр дахь түүх нь өмнөх ангиас өөр сенсациар бүгдийг эзэмдэх ажээ. “Жокер”-ын дүрээр Академи, Critics Choice, Алтан бээлийн шагналыг хамсан Вакин Феникс дахин “Жокер”-ын дүрийг бүтээж, түүнтэй хамт сэтгэлийг түгшээх “Харли Квинн”-ий дүрийг “A Star Is Born”-оор Academy Award for Best Original Song-ийг хүртсэн Лэди Гага бүтээнэ гэдэг нь хүлээлт ихээр үүсгэж байна.  


Бүтээл бүрдээ урьд хожид байгаагүй гал цогтойгоор жүжиглэж олон нийтийг эзэмдсэн хоёр жүжигчний талаарх шуугиан тархаж байгаа бөгөөд киноны түүхэнд гарцаагүй байх ёстой дүр болох “Жокер”, “Харли Квинн” нар хэрхэн хорших нь сонирхол түрүүлж байна. “Joker: Folie à Deux”-ийн найруулагчаар “Жокер”-оор дэлхийн тэргүүлэх кино наадмуудад онцгойрч байсан Тодд Филлипс найруулагч ажиллажээ.


Өмнөх ангиас өөр өвөрмөц уур амьсгал, жанрын сэтгэл татам байдлаар “Жокер”, “Харли Квинн” нарын шинэ түүх өрнөх ажээ. 1992 онд Академийн түүхэнд анх удаа хөгжмийн шагналыг хүртсэн эмэгтэй хөгжмийн найруулагч Хильдур Гуднадоуттир дахин хөгжмийн найруулагчаар ажиллаж, жанрын сэтгэл татам байдлыг илүү харуулах аж.   

Киноны нэрэнд орсон “Folie à Deux” нь дотно харилцаатай хоёр хүнд нэгэн зэрэг бий болдог сэтгэцийн өвчнийг нэрлэдэг анагаахын нэр томьёо юм. Хоёр дахь ангид дахин ямар сэтгэл цочроом түүхийг өгүүлэх нь хүлээлт үүсгэж байна. 

“Joker: Folie à Deux” кино 2024 оны 10-р сарын 04-ний өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...
user
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса...
1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээл...
user
“Wicked”, “Түүхэн дэх хамгийн төгс мюзикл кино” хэ...
“Wicked” мюзикл кино Умард Америкт нээлтээ хийснээс хойш магтаалын үгээр тасрахгүй байна. Умард Аме...
user
“Моана 2” урьдчилсан худалдан авалтаар энэ жилийн...
“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоог...