Reporter
...
...
“Кунфу Панда 4” 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийнэ
2024-02-19 02:50:56

“Кунфу Панда 4” кино 2024 оны 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийхээр болж, постер, трэйлерээ олон нийтэд цацжээ. “Кунфу Панда 4” нь Луугийн Дайчин По (Жэк Блэк) өрсөлдөгчийнхөө тулааны техникийг тэр чигээр нь хуулбарладаг хүчирхэг хорон санаатан Хамелеонтой тулалдаж амар тайвны хөндийг хамгаалах тухай өгүүлэх тулаант адал явдалт кино юм.

Дотоод амар тайвнаар кунфуг бүрэн эзэмшсэн Луугийн Дайчныхаа хувьд Погийн хүчирхэг харизм болон үүнээс тэс ондоо махлаг бие нь анхаарал татаж, “Кунфу Панда 4”-өөс л үзэх боломжтой сонирхолтой түүхийг өгүүлэх аж. 


Олон нийтэд цацагдсан эхний трэйлерт Пог кунфу мастер болгосон их багш Шифүгийн “Одоо шинэ адал явдлыг эхлүүлэх цаг” гэсэн үгээр эхэлж, Погийн энэхүү кинонд учрах саад бэрхшээл, сорилтууд, мөн эрх хүч дүүрэн дүр төрх нь тун үзүүштэй.

Түүний өрсөлдөгч Хамелеон өөрийн хүч чадлаар Луугийн Дайчин Пог унагаах төлөвлөгөө боловсруулж, тусламж хэрэгтэй По Хамелеоны нууцыг мэддэг Жен(Аквафина)-тэй уулзаж, хамтдаа Хамелеоны эсрэг тулалдах шинэ багийг бүрдүүлж эхэлдэг.


Хүчирхэг хорон санаатантай тулалдахын тулд Погийн кунфугийн тулаан нь цувралд байгаагүй хамгийн гоёмсог тулааны техникийг гайхуулах ба гарын алганы хөлсийг урсгам тулаанаар үзэгчдийг байлдан дагуулна. 

“Кунфу Панда 4” 2024 оны 3-р сарын 8-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Universal pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...