Reporter
...
...
“Wonka” → “Dune: Part Two” киногоороо жүжигчин Тимоти Шаламе кино театруудыг байлдан дагуулна
2023-12-20 13:45:41

Холливудын төлөөлөх залуу жүжигчин Тимоти Шаламе “Wonka”, “Dune: Part Two” гэсэн хоёр том бүтээлээр кино театруудыг байлдан дагуулна. Тимоти Шаламе 2023 оны 12-р сарын 15-нд нээлтээ хийсэн “Wonka”(найруулагч Пол Кинг), ирэх жилийн 03-р сарын 01-ний өдөр нээлтээ хийх “Dune: Part Two”(найруулагч Денис Вильнев) гэсэн хоёр бүтээлээр үзэгчидтэй том дэлгэцээр уулзах ажээ.

Тимоти Шаламегийн гол дүрийг нь бүтээсэн кино “Wonka” 2023 оны 12-р сарын 15-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд одоо кино театруудад гарч байна.

“Wonka” кино Английн алдарт зохиолч Роалд Далийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд дэлхий дахины кинонд дурлагсдын хайр хүндлэлийг хүртээд байсан “Charlie and the Chocolate Factory”-ийн гол дүр “Вилли Вонка”-ийн залуу насыг дүрсэлсэн юм.


Тимоти Шаламе дэлхийн хамгийн шилдэг шоколад үйлдвэрлэгчийн мөрөөдлийг биелүүлэх залуу Вонкагийн аяллыг харуулах ажээ. 1995 онд төрсөн Тимоти Шаламе нь энэ цаг үеийн Холливудын хамгийн нүдэнд өртөж буй эрч хүчтэй залуу од юм.

Өнгөрсөн 10 жилд халааг нь авах залуу үе байхгүй гэж шүүмжлүүлж байсан Холливудын ирээдүйг гэрэлтүүлсэн жүжигчин гэж тооцогдож байгаа. 

“Interstellar” киногоор олонд танигдсан тэрээр “Call Me by Your Name” киногоор “9 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслол”-д эрэгтэй шилдэг гол дүрийн номинацид хамгийн залуу нэр дэвшигчээр дэвшиж байв. Тус киног нийтээрээ үзээгүй боловч, олон залуу үзэгчдийг байлдан дагуулсан киногоор тодорч, хүчирхэг шүтэн бишрэгчидтэй болох шалтгаан болжээ.

2024 оны 03-р сарын 01-ний өдөр “Dune: Part two”(найруулагч Денис Вильнев) киногоор үргэлжлүүлэн том дэлгэцийг байлдан дагуулна. Денис Вильнев найруулагчийн үргэлжлүүлэн эх зохиолыг нь бичиж найруулсан “Dune” цувралын дэлхий дахины шүтэн бишрэгчид нь маш хүчтэй.

“Dune: Part two” кинонд өөрийн чадварыг ухаарч сэхээрсэн Пол(Тимоти Шаламе) өшөө авахын тулд гарсан аялалд зоригт дайчны хувь тавиланг хайх тухай өгүүлдэг. 2021 онд цар тахлын үеэр нээлтээ хийсэн боловч магтуулж орлогоороо амжилт олсон “Dune” киноны дараагийн анги бөгөөд 2024 оныг нээх Холливудын хамгийн их хүлээлт үүсгэж байгаа бүтээлийн нэг юм.


Тимоти Шаламе “Dune” цувралд амьд биетийг хадгалах нөөц болох спайстай Арракис элсэн Dune гарагт сансар огторгуйн хаан суудалд суух хувь тавиланг гайхалтай Атрейдис удмын залгамжлагч “Пол”-ын дүрийг бүтээжээ.

“Wonka”-тай адил “Dune” цуврал 1965 онд гаргасан Франк Хербертийн ижил нэртэй романы эх зохиол бөгөөд хүчирхэг оюуны өмчийг эзэмшиж байгаа юм.  

Зургийн эх сурвалж: Warner bros


Reporter.mn NEWS ARTICLE
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...