Reporter
...
...
“Aquaman and the Lost Kingdom” бүтээлээрээ үзэгчидтэйгээ том дэлгэцээр Жейсон Момоа
2023-11-30 04:13:28

Атлантисын хаан болсон Акуамэн, түүний хаант улсад нүүрлэсэн хамгийн хүнд аюул, далдлагдсан нууцын дунд усны ертөнцөө аврахаар хүчээ сорьж буй агуу аяны талаар өгүүлдэг тулаант блокбастер кино юм. DCU-ийн цувралаас орлогоороо тэргүүлсэн “Aquaman’ бүтээлийн дараагийн анги юм.

Олон нийтэд цацагдсан танилцуулга постерт асар том давлагаа үүсгэх догшин далайд гялалзан гялтганах алтан сэрээт таяг барьсан “Акуамэн”(Жейсон Момоа) зогсож байдаг.


Түүний булчинлаг бие, харц нь Атлантисын хаан болсон “Акуамэн”-ийн сүр хүчийг илтгэдэг. “Шинэ далай нээгдэнэ” гэсэн үг цаашид өрнөх үйл явдлын талаарх сонирхлыг төрүүлэх ажээ. 

Мөн олон нийтэд цацагдсан трэйлер нь илүү сайн нарийвчлал, гоёмсог дүрслэлээр үзэгчдийг гайхшируулдаг. Тус кинонд өөрийн гэр бүлийг зохиож, аз жаргалтай амьдарч байгаа Артур Карри буюу агуу Атлантисын хаант улсын хаан Акуамэнээр эхэлдэг.


Улмаар дэлхий ертөнцийг устгах хүчтэй захирагч “Хар сэрээ таяг” гартаа барьсан хар Манта гарч ирэх ба мөхөх аюулд унасан усны ертөнцийг дүрсэлсэн нь хүмүүсийн сонирхлыг төрүүлэх ажээ.

Өмнөх ангид Артурыг түлхэн зайлуулахын тулд хар Мантатай хуйвалдаж байсан Артурын эцэг нэгт ах Орм(Патрик Уилсон) аюулд унасан Атлантисыг аврахын тулд гараа сунгаж, Артуртай хүчээ нэгтгэхээс өөр аргагүй байдалд ордог.


Тус киноны трэйлерээс сүрлэг дуу чимээ, далай, эх газар гээд тансаг гоёмсог газруудыг гайхуулж, төсөөллөөс илүү нарийвчлалтайгаар 2023 оны сүүлийг чимэглэх блокбастер киноны сүр хүчийг харах болно.

Найруулагчаар нь өмнөх ангийг найруулсан Жэймс Ван найруулагч ажиллаж, Жейсон Момоа, Патрик Уилсон, II Яхья Абдул-Матин, Николь Кидман, Эмбер Херд гээд анхны жүжигчдийн бүрэлдэхүүн нь хүчээ нэгтгэж, усны ертөнцийн гайхалтай тулааныг харуулах болно.

Мөн өмнөх анги “Aqauman”-аас авхуулаад Жэймс Ван найруулагчтай олон жил гар нийлж ажилласан гэдгээрээ бахархах Питер Сафран продюсерлосон ба өмнөх ангийн эх зохиолыг бичсэн Дэвид Лесли Жонсон-Макголдрик, хөгжмийн найруулагч Руперт Грегсон-Уильямс, ерөнхий зураач Билл Брзески зэрэг анхны кино багийнхан ахин Акуамэнийн супер баатрын их тулааныг харуулах ажээ.  

Зургийн эх сурвалж: Warner bros


Reporter.mn NEWS ARTICLE
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...