Урлагийнхны талаар мэдээлэл хүргэдэг “The Direct” сайтад нийтэлснээр Сэмюэл Л.Жексоны бүтээсэн Ник Фюригийн дүр Марвел студийн 5-р үеийн кинонд шинэ албан тушаалтай болсон байна. “The Marvels” кинонд Ник Фюри од эрхэс дэх “Сансар Огторгуйн Биофизикийн Стратеги Хариуцсан Баг” -ийн удирдагчийн дүрийг бүтээжээ. Ник Фюри “The Marvels”-ийн Моника Рамбо (Тейона Паррис)-тай хамт Сансар Огторгуйн Биофизикийн Стратеги Хариуцсан Баг -т ажилладаг.
Моника Рамбо нь сансрын нисгэгч бөгөөд “The Marvels”-ын гол дүрийн нэг юм. Өмнө нь Ник Фюри “Captain America: The Winter Soldier”-т S.H.I.E.L.D задран унасны дараа “Авенжерс”-ийн удирдагч бус нууцлаг байдлаар ажиллаж ирсэн. Үйл явдлын дунд Ник Фюри нас бардаг боловч, “Авенжерс: Цаглашгүй дайн”-д дахин гарч ирдэг.
Тэрээр “Ахмад Марвел”-ын дараагийн анги болох “The Marvels”-д ч бас чухал үүргийг гүйцэтгэх ажээ. “The Marvels” кинонд “Ахмад Марвел”-ын дараагийн анги бөгөөд Кэрол Данверс(Бри Ларсон) Дар-Бенн(Зави Эштон)-ээс өөрийн хэн гэдгээ мэдэж авч өшөө авахын тулд Моника Рамбо, Камала Каан нартай баг бүрдүүлж, сансар огторгуйг аварч, багийн ажиллагаанд суралцдаг талаар өгүүлэх ажээ.[--BANNER 3--] Тус кинонд Пак Со Жүнь Кэрол Данверсийн нөхөр хийгээд хамтрагч болох Ханхүү Яны дүрийг бүтээсэн нь шүтэн бишрэгчдэд хүлээлт үүсгээд байна. “The Marvels” кино 2023 оны 11 сарын 10-ны өдөр нээлтээ хийнэ.






