Reporter
...
...
Кино театруудын дэлгэцнээ “Thor: Love and Thunder”
2022-07-08 11:30:14

Доктор Стрэйнж кино театруудын дэлгэцээс бууж Тор ирлээ. Марвелын чимэг болсон аянгын бурхан Торын 4 дэх бүрэн хэмжээний кино “Thor: Love and Thunder”(найруулагч Тайка Вайтити)” яг одоо кино театруудад гарч байна. Анх 2011 онд олны хүртээл болсон “Thor”-оор эхэлж, 2013 онд “Thor: The Dark World”, 2017 онд “Thor: Ragnarok” хүртэл амжилтын хүрээгээ тэлсээр иржээ. Тиймээс 2022 оны 5 сард олны хүртээл болсон “Doctor Strange in the Multiverse of Madness” киноны амжилтыг давж, ковидын дараах үеийн кино театруудыг дахин сэргэхэд хувь нэмэр оруулах эсэх нь сонирхол татаж байна.

◇ “Эцсийн тулаан” -аас хойшхи Торын зорилго нь?

Төмөр хүн нас барснаар MCU-ийн 3-р фаз дуусдаг. Сангвиник зан төлөвтэй Тор нь хүн төрөлхтнийг аварсны дараа өөрийгөө дасгалжуулан даяанчилж цаашид хэрхэх талаар өгүүлдэг. Тус киног найруулсан Тайка Вайтити найруулагч нэгэн ярилцлагадаа “Амьдралын зорилго болон чиг хандлагаа гээсэн дунд насны хямралтай тулгарсан Торын амьдралыг харуулна.” гэж хэлсэн байна. “Thor: Love and Thunder” кино нь ийм хүнд агуулгатай боловч эхнээсээ дуусах хүртлээ инээдэм, хошигнолоор дүүрэн ажээ. “The Evil Dead” цувралаар алдаршсан Сэм Рэйми найруулагчийн найруулсан “Doctor Strange in the Multiverse of Madness” нь аймшгийн хэв маягтай байсан бол “Thor: Love and Thunder” нь инээдмийн өнгө аясыг агуулсан тулаант кино аж.   


◇Шинээр анхаарах ёстой дүр нь?

Мёлнирийн шинэхэн эзэн Сүр жавхлант Тор буюу Жэйн нь хэрхэн баатруудын эгнээнд нэгдсэнийг харуулах аж. Тэдний устгах ёстой шинэ хорон санаатан нь шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг догдлуулах болно. Кинон дахь бурхдын эрлэг Горрын дүрийг “The Dark Knight” цувралын Бэтмэний дүрээр олонд танигдсан Кристиан Бэйл бүтээжээ. Жингээ хасаж, үсээ хусах зоригтой алхам хийсэн Горр нь Марвелын хорон санаатнуудаас хамгийн аймшигтай дүр төрхтэй гэж үнэлэгдээд байгаа. Крис Хемсворт “Кино зураг авалтын газар байсан бүх хүн Горрын дүр төрхөөс айж байсан” гээд “Горр нь энгийн нэг хорон санаатан биш. Бодит мэт хэр нь сонирхолтой дүр.” гэж тайлбарлажээ.

“Thor: Love and Thunder” кино яг одоо бүх кино театруудад гарч байна. 

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...