Reporter
...
...
“Thor: Love and Thunder” кинонд Рассел Кроу, Кристиан Бэйл нар сонгогджээ
2022-06-24 02:26:45

Марвелын “Thor: Love and Thunder” кинонд Холливудын төлөөлөх одууд хамтдаа сонгогдож Авенжерсийн түвшний сонгон шалгаруулалт болсон нь анхаарал татаж байна. 2022 оны 07 сарын 08-ны өдөр нээлтээ хийхээр болсон “Thor: Love and Thunder” кино нь аянгын бурхан Тор нь Кинг Валкири, Корг, мөн Майти Тор болох Торын экс найз бүсгүй Жэйн нартай нэг баг болж, бурхдын эрлэг Горрын сансар огторгуй дахь аюул заналтай халз тулалдах Марвелын блокбастер кино юм. Торын дүрийг Крис Хемсворт, Валкирийн дүрийг Тесса Томпсон бүтээсэн гээд Холливудын төлөөлөх одууд хамтдаа нэгдэж, хүчтэй хэр нь олон дүрүүдээр төгс хувирах нь үзэгчдэд маш их хүлээлт үүсгээд байна.

“Thor”, “Thor: The Dark world”, “Авенжерс: Эцсийн тулаан” кинонуудад Жэйн Фостерын дүрийг бүтээсэн Натали Портман хүчирхэг шинэ баатар Майти Тороор эргэн ирж байна. Академийн шилдэг эмэгтэй жүжигчин шагналын эзэн, өвөрмөц олон дүрийг маш сайн бүтээж, гайхалтай хувирч чаддаг тэрээр анхны супер баатрын дүр болох Майти Торыг хэрхэн бүтээх нь дэлхий дахины үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байна.  


Мөн устган сүйтгэх хорон санаатан, үхлийн эрлэг Горрын дүрээр Академийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналын эзэн Кристиан Бэйл MCU-тэй нэгдэж байна. “The Dark Knight” цувралын баатар Бэтмэний дүрээр өөрийн илт давуу байдал, хүчирхэг тулааныг харуулсан тэрээр энэ удаад аймшигтай хэр нь аюул авчрагч хорон санаатны дүрд төгс хувирч, хамтран тоглогч жүжигчид нь түүнийг магтан сайшааж байгаа ба хүлээлт үүсгэж байна. 

Түүнчлэн ямар ч тайлбар шаардлагагүй, алдарт жүжигчин Рассел Кроу нь бурхдын хаан Зевсийн дүрийг бүтээнэ. “Gladiator”, “Les Miserables”, “The Nice Guys” зэрэг бүтээлүүдэд жанр харгалзахгүйгээр чадварлаг жүжиглэдэг гэдгээ харуулсан тэрээр Зевсийн дүрд өөртөө итгэлтэй, суу алдартай хэр нь наргианч байдлыг хамтад нь харуулах ба “Thor: Love and Thunder”-д олон чадвараа харуулах ажээ.


Марвелын шүтэн бишрэгчдийн хайрладаг MCU-ийн төлөөлөх баатрууд гарч ирэх ба Авенжерсийн түвшний бүтээл болох аж. Өөрийн гэсэн онцлогтой, аймшигтай тулааны дүрийг бүтээж ирсэн Крис Прэттийн “Starlord”, Брэдли Куперийн “Rocket”, Вин Дизелийн “Groot” зэрэг “Галактикийн хамгаалагчид” цувралын гишүүд “Thor: Love and Thunder”-тэй нэгдэх ажээ. Энэ удаагийн бүтээлийн найруулга, эх зохиол, мөн Коргийн дүрийн дуу оруулалт, CGI motion capture-д оролцсон Тайка Вайтити найруулагч, өмнөх бүтээлд “театрын жүжигчин Локи”-ийн дүрээр гарч ирж гайхалтай жүжиглэх чадвараа харуулсан Мэтт Дэймон тоглох нь үзэгчдэд хүлээлтийг үүсгээд байна. 

Холливудын төлөөлөх одууд хамтдаа нэгдэж, олон дүрүүдийг харуулах нь хүлээлт үүсгээд байгаа “Thor: Love and Thunder” кино 2022 оны 07 сарын 08-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...