2022 оны 8-р сарын 11-ний өдөр “The Direct” сайтад “Хүн-Аалз: Буцах замгүй” киноны албан ёсны твиттерт өөр хувилбарын нээлт хийнэ гэж нийтэлсэн байна. “Хүн-Аалз: Буцах замгүй” киноны өөр нэгэн хувилбар 148 минут үргэлжлэх ба кино театрт гарсан анги дээр нийтэд ил болоогүй 15 минутын үзэгдэл нэмэгдэх ажээ. 2019 оны 6-р сард 6 минутын нэмэлт үзэгдлийг багтаасан “Авенжерс: Эцсийн тулаан”, 2019 оны 8-р сард 4 минутын нэмэлт үзэгдлийг багтаасан “Хүн-Аалз: Гэрээсээ холдсон нь” зэрэг кинонууд гарсан.

Харин энэ удаагийн кино нь MCU-ийн гаргаж буй 3 дахь бүтээл нь болж байна. “Хүн-Аалз: Буцах замгүй” киноны өөр нэг хувилбар нь “Хүн-Аалз: Буцах замгүй: Илүү хөгжилтэй хувилбар” нэртэйгээр Монголд 2022 оны 9-р сарын 9-ний өдөр нээлтээ хийнэ. Зургийн эх сурвалж: Sony pictures