Reporter
...
...
Туршлагатай жүжигчдийг сонгосон “Dune” киноны дүрүүдийн постер цацагдлаа
2021-09-22 10:00:52

2021 оны 10-р сард нээлтээ хийх “Dune” кино нь амьдралыг тэтгэгч, спайс(меланж)-ын төлөө Арракисын элсэн гараг “Dune” дээр хорон муугийн эрх мэдэл болон дайн тулаантай нүүр тулж, бүх сансар огторгуйн хаан суудалд залрах хувь тавилантай төрсөн домогт аврагч Полын агуу аяныг дүрсэлсэн бүтээл юм. Эх зохиол нь дэлхий даяар 20 сая борлуулагдсан шинжлэх ухаан уран зөгнөлт, түүхэн дэх хамгийн их борлуулалттай “Star Wars”, “Alien”, “The Matrix”, “Game of Thrones”, “Nausicaa Of The Valley Of Wind”, “Star Craft” зэрэг кинонуудыг амилуулсан, орчин үеийн нийтийн соёлын түүхэнд үнэмлэхүй нөлөөлсөн, мартагдашгүй нэгэн сонгодог бүтээл юм. 

Холливудыг төлөөлөх суут найруулагч Дени Вильнёв найруулж, Тимоти Шаламе, Ребекка Фергюсон, Оскар Айзек, Жейсон Момоа, Стеллан Скарсгард, Жош Бролин, Хавьер Бардем, Зендея, Чан Чэнь зэрэг шилдэг жүжигчдийг сонгон тоглуулжээ.  Саяхан цацагдсан дүрүүдийн постер, домогт дүрүүдтэй бичлэгт Атрейдисын удмынхан, Харконнен удмынхан, Фремен овгийнхныг кинонд сүрлэг байдлаар харуулсан ба дүрүүд хооронд ямар харилцаа, үүрэгтэй болох нь сонирхлыг татаж байна. 

Атрейдис нь дэлхийтэй төстэй үл мэдэгдэх Каладан гаргаас явж эзэн хааны нэрээр спайс(меланж)-ыг дангаараа үйлдвэрлэдэг Арракис гарагийг удирдах болдог. Тимоти Шаламегийн бүтээсэн Пол нь охин болж төрөх ёстой байсан боловч удам залгах хүүтэй болохыг хүссэн аавд нь хүү төрүүлж өгсөн байна. Хувь тавилангаа дагаж ер бусын оршихуй болох Quisat Hatherlocks болж сэрдэг. Оскар Айзекийн бүтээсэн дүр Лето гүн нь Полын аав бөгөөд төгс хүн чанартай Атрейдис удмын тэргүүлэгч юм. Ребекка Фергюсоны бүтээсэн дүр “Леди Жессика” нь Лето гүнгийн татвар эм, Полын ээж бөгөөд ер бусын чадвартай эмэгтэйчүүдийн Бене Гессерит бүлгийн гишүүн. Тэрээр жирэмслэхдээ хүүхдийнхээ хүйсээ сонгож чаддаг.   


Жейсон Момоагийн бүтээсэн дүр “Дункан Айдахо” нь Лето гүний баруун гар, хамгаалалтын албаны дарга, хамгаалагч бөгөөд Полтой ах дүүс шиг ойрхон харилцаатай. Жош Бролингийн бүтээсэн дүр “Гурни” нь Атрейдис удмын цэргийн ерөнхий командлагч бөгөөд Полын дайны сургуулилалтыг хариуцдаг. Яруу найрагч, хөгжмийн зохиолч бөгөөд Полтой сэтгэл санаагаар бодлоо хуваалцдаг.  

Чан Чэний бүтээсэн дүр доктор Юйэ нь гүнгийн эмч, гэвч Харконнений сүрдүүлэгт өртсөн байдаг. Харконнен нь тайжийн удмынх бөгөөд Атрейдисийн өрсөлдөгч. 80 жил Арракис дээр спайс(меланж)-ыг дангаараа үйлдвэрлэж байсан. Стеллан Скарсгардын бүтээсэн дүр “Харконнен тайж” нь чөтгөр болдог Харконнен удмын тэргүүлэгч. Аварга том биетэй тэрээр хүнийхээс илүү чадвартай, сүрдмээр нэгэн.   


Фремен овог нь Арракис гаргийн уугуул бөгөөд цөлийн спайс(меланж)-т удаан байснаар нүд нь цэнхэр болжээ. Жинхэнэ эрх чөлөөг өгөх зөнчийг хүлээдэг. Зендеягийн бүтээсэн дүр “Чани” нь эзэнт гүрний ургамал судлаач, эзэн хааны шүүгч Кайнсын охин бөгөөд хожим Полын хувь тавиланг удирддаг. Хавьер Бардемийн бүтээсэн дүр “Стилгар” нь Чанигийн авга, Фремен овгийн ахлагч бөгөөд Полын хамтрагч, цэргийн анд. 

“Dune”-ий хөгжмийг Ханс Циммер найруулжээ. Иордан, Унгарын Будапешт зэрэг газруудад зураг авч, аварга том тээвэрлэгч онгоц, ургац хураах төхөөрөмж зэрэг сансрын хөлөг, элсний хорхой зэргийг бодитоор хийжээ. IMAX дэлгэцэд тааруулан босоо, хэвтээ 1.43:1 харьцаагаар зураг авалт хийсэн уг кино 2 цаг гаруй үргэлжлэх ажээ.

Зургийн эх сурвалж: Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...