“Топ Ган:: Маверик” нь сургагч офицероор Топ Ганд дахин нэгдсэн шилдэг нисгэгч Маверик (Том Круз)-тэй хамт аюултай даалгавар гүйцэтгэх болсон шинэ гишүүдийн талаар өгүүлсэн нисэх онгоцны тулаант блокбастер кино юм. “Топ Ган: Маверик” киног магтсан сэтгэгдлүүд ар араасаа ирсээр. CinemaСon, World premiere-ээс “Masterpiece”, “Хүлээсний хэрэг гарлаа” гэх зэргээр хүчтэй сэтгэгдлүүдийг цуглуулаад байгаа “Топ Ган: Маверик” киног үзсэн киноны холбогдох хүмүүс бүгд л сайшаан магтаж байна.

Тус кино одоогоор нийт 90 гаруй review-тэй, 97%-ийн үнэлгээ аваад байна. [--BANNER 1--] Гаднын хэвлэл мэдээллийнхэн “Цувралыг бүтээхэд жинхэнэ төгс сургагч офицер.” (Ассошиэйтед Пресс), “Топ Ган: Маверик” нь эх зохиолоос илүү дээр цувралыг бүтээж гайхалтай ид шидийг үзүүлжээ.” (Showbiz Cheat Shee), “Энэ кино хүмүүсийг кино театрт дахин цуглуулахгүй бол үнэхээр юу ч хийж чадахгүй гэлтэй.” (Showbiz 411), “Шинэлэг харагдах байдал, сэтгэл түгшээсэн агаарын тулаан, гайхалтай сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүдэд Том Крузын тайван хэрнээ дур татам байдал гээд Жозеф Косински “Топ Ганы мэдрэмж”-ийг үнэхээр амилуулжээ.” (Empire Magazine), “Өнөөг хүртэл үзэж байсан Холливудын блокбастер кинонуудаас хамгийн сонирхолтой нь байлаа.” (The Jewish Chronicle), “Мэргэжлийн хэрнээ гайхалтайгаар сэтгэл хөдөлгөсөн блокбастер кино.” (Total Film), “Топ: Ган: Маверик нь сэтгэл хөдөлгөсөн блокбастер кино.” (Independent(UK)), “Маверик (кино театрт) ямар ч үеэс илүү кино театрт хэрэгтэй бүтээл.” (Variety), “Хэсэг хугацаанд кино театрт очоогүй байгаа хүмүүст “Топ Ган: Маверик” тэр боломж. (San Francisco Chronicle).

“Талийгаач Тони Скотт ч бас бахархмаар сэтгэл хөдөлгөсөн кино. Удаан хүлээсний хэрэг гарлаа.” (JoBlo&rsquos Movie Network), “Үнэхээр киноны хором мөч бүрд анхаарлыг татсан дүрүүд, төгс сэтгэлийн хөдөлгөөн(fresh fiction) гэх зэргээр магтаалаар булаж байна.[--BANNER 3--]“Топ Ган”-ы эх хувилбар үргэлжилж байгаа хэрнээ шинэ түүх, сэтгэл түгшээсэн тулааныг бүрэн харуулсан кино болсон нь нөлөөлж байна. Улмаар кино бүтээхэд оролцсон Том Крузын үхэхээс ч буцахааргүй жүжиглэлт нь “Биелэгдэшгүй даалгавар” цувралын кино баг, Холливудын шилдэг кино бүтээгч Жерри Брукхаймерын зүтгэл “Топ Ган: Маверик”-т шингэжээ.

“Топ Ган: Маверик” кино 2022 оны 05-р сарын 27-ны өдөр нээлтээ хийнэ. Зургийн эх сурвалж: Paramount pictures