2022 оны 9-р сарын 30-ны өдөр нээлтээ хийх Парамаунт Пикчерсийн адал явдалт, тулаант цувралын 7-р анги буюу “Mission: Impossible 7”-ын нээлт хойшилж 2023 оны 7-р сард боллоо. Үүний улмаас 2023 оны 7-р сарын 07-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байсан түүний дараагийн анги болох “Mission: Impossible 8” кино 2024 оны 6-р сард нээлтээ хийхээр болжээ. Дэлхий дахинаа тархсан коронавирусийн дэгдэлтийн улмаас энэ намар нээлтээ хийхээр төлөвлөж байсан боловч дахин хойшлогдоод байна.[--BANNER 1--] Тиймд Парамаунт Пикчерс нь “Манай компани болон Skydance компани коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын улмаас “Mission: Impossible 7”, “Mission: Impossible 8” киноны нээлтийн өдрийг хойшлуулахаар шийдсэн.
2023 оны 7-р сарын 14-ний өдөр, 2024 оны 6-р сарын 28-ны өдөр тус тус нээлтээ хийхээр болсон. Үзэгчдэдээ харьцуулшгүй сайхан сэтгэл хөдлөлийг үзүүлэх болно” гэдгээ амласан байна. Тус цувралын гол дүрд тоглосоор ирсэн жүжигчин Том Круз бүхий л аюултай үзэгдлүүдээ өөрөө гүйцэтгэдгээрээ онцлог билээ.
Зургийн эх сурвалж: Paramount pictures






