Reporter
...
...
“ТЕНЕТ” киног үзэхээр зэхэж буй үзэгчиддээ хүргэх зөвлөмж
2020-08-13 16:40:44

Найруулагч Кристофер Нолан нь сүүлийн үед “Dunkirk”, Interstellar”, Inception”, “Memento” зэрэг кинонуудаараа метафизик өнгө аяс, цаг хугацааны нууцыг өгүүлэн үзэгчдийн гайхшралыг төрүүлээд байгаа. Түүний цаг хугацааны тухай өвөрмөц шийдэлтэй бүтээлүүд олны хүртээл болох бүрд үзэгчид ихээхэн догдолж, түүнчлэн олон янзын тайлбарууд, сэтгэгдлүүд ар араасаа хөвөрдөг билээ. Тиймээс ч Найруулагч Ноланы удахгүй дэлгэцнээ нээлтээ хийх шинэ бүтээл “ТЕНЕТ” киноны талаар ихийг мэдэхийг хүсэж буй үзэгчдэд сонирхуулан, уг киног ойлгоход тус болох зөвлөмжийг хүргэж байна. 

“ТЕНЕТ” кино өмнөх бүтээлүүдтэй мөн адил цаг хугацааны талаарх түүхийг өгүүлэх аж. Тус кинонд дэлхийн 3-р дайныг зогсоохын тулд ирээдүйн дайралтыг сөрөн зогсож урвуу цаг хугацааны урсгалыг ашиглан өөрчлөх түүхийг харуулах болно. Гэвч энэ нь цаг хугацааны машиныг ашиглан цаг хугацааны аялал хийх болон өнгөрсөн, одоо, ирээдүй рүү ирж очих шилжилтээс эрс ялгаатай ойлголт юм.


Киноны үйл явдал нь ирээдүй болон өнгөрсөнд орших эсрэг талуудын тулааныг үзүүлнэ. Энэ тэмцэлдээ эд зүйлсийн энтропыг эсрэг чиглэлд эргүүлэн цаг хугацааг урвуу болгодог хувиргагчийг ашиглах бөгөөд тус ойлголтоор харьцангуйн онол, зэрэгцээ ертөнц, grandfather paradox гэсэн философи болон шинжлэх ухааны олон онол ухагдахуунуудыг уялдуулсан байна.

Албан ёсны трэйлерт “Тенет, энэ үг зөв замыг нээнэ, зарим буруу замыг ч бас” гэж гардаг. "Тенет" нь өнгөрснийг өөрчлөх гэсэн эрх мэдэлтнүүдээс дэлхийг хамгаалахаар ирээдүйд байгуулагдсан нууц байгууллага бөгөөд өнгөрсөн цаг хугацаанд гаргасан шийдвэр нь тэдний ирээдүй байх болно. 


Найруулагч Нолан ““Тенет” кино ойлгомжгүй, төвөгтэй боловч толгойдоо үргэлжлүүлэн ургуулан бодох боломжтой. “Тенет”-ийг бүрэн ойлгоно гэдэг нь тус кино үзэгчдийн толгойд үргэлжлүүлэн бодогдож, үзэгчид олон боломжийн талаар бодох ёстой хэрэгцээг хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож болно.” хэмээн тайлбарлажээ. Кеннет Брана “Өнөө хүртэл уншсан киноны зохиолоос хамгийн олон дахин уншсан нь “Тенет” байсан. Сонин дээрх үгийн сүлжээг бөглөж байгаа мэт санагдсан. Гэвч үзэгчид тус киног үзэхийн тулд мэргэжилтэн болох шаардлагагүй” гэж хэлсэн нь  сонирхлыг төрүүлж байна.

“Тенет” нь дээрэмтэй кино дээр тагнуултай тулаантай киног хослуулсан мэт мульт жанрын тулаантай блокбастер кино бөгөөд коронавируст цар тахлаас хойш нээлтээ анх удаа хийж байгаа Холливудын блокбастер кино гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна. Түүхэнд хамгийн олон буюу дэлхийн 7 улсад IMAX болон 70 мм-ийн камераар зургийг нь авч, өмнө нь байгаагүй нарийвчлалтай орон зайг давсан тагнуулын дайныг бүрэн харуулжээ. Кино түүхэн дэх хамгийн том зураг авалтын задгай талбайг барьж, компьютер графикаар бус, бодитоор Boeing 747 онгоц болон нисэх онгоцны байрыг дэлбэлж зураг авсан байна. 


2020 оны хамгийн их хүлээлт үүсгээд буй "Тенет" нь найруулагч Кристофер Ноланы үзэгчдэд хүргэх шилдэг бүтээл юм. Тус кино нь 2D, 4DX, IMAX зэрэг форматаар кино театрын дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болох юм.

“Тенет” кино нь 9 дүгээр сарын 11-нд нээлтээ хийх товтой байна.


Зургийн эх сурвалж:  Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...