Reporter
...
...
TENET 7-р сарын 31-нд нээлтээ хийхээр болжээ...
2020-06-25 12:35:29

Кристофер Нолан найруулагчийн шинэ бүтээл “Tenet” нь дэлхийн кино шүтэн бишрэгчдийн 2020 оны хамгийн их хүлээлттэй киногоор тодроод байна. Коронавируст халдварын улмаас зогсонги байдалд орсон дэлхийн кино ертөнцөд сэргэлт болох бүтээл хэмээн кино сонирхогчид үзэж байна. Нолан найруулагч нэг хоногийн өмнө ч болов үзэгчдэд хамт кино үзэх баяр хөөр, итгэл найдварыг түгээхийн тулд зоригтойгоор видео сангаар үзэгчдэд хүргэх бус кино театрт нээх шийдвэрийг гаргаад байна.  

“Tenet” кино бол дэлхийн 3-р дайныг зогсоохын тулд урвуу цаг хугацааны урсгалыг ашиглан аюулыг зогсоохоор тэмцэж буй сонирхолтой тулаантай блокбастер кино юм. Өмнөх бүтээлүүддээ ч гурван хэмжээст ертөнцийг харуулж байсан Нолан найруулагч “Tenet” кинонд мөн адил орон зай цаг хугацааг  онцолжээ. 

Тус киноны зураг авалтыг дэлхийн 7 улсад хийсэн байна. Энэ нь хамгийн олон улсад зураг авсан кино болж байгаа юм. Мөн Нолан найруулагч IMAX камер, 70 мм хальс ашиглан өөрийн өвөрмөц онцлог болох дэлгэц дүүрэн гарах тулаан бүр нь “Tenet” киног заавал кино театрт үзэх ёстой шалтгаануудын нэг юм. 


Гол дүрийн жүжигчин Жон Дэвид Вашингтон бол алдарт жүжигчин Дензел Вашингтоны хүү бөгөөд “Алтан Бөмбөрцөг” наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр” номинацад нэр дэвшиж, эцгээсээ дутахааргүй жүжиглэх авьяастай  гэдгээ батлан харуулсан. Жон Дэвид Вашингтон болон Кристофер Нолан найруулагч нар анх удаа хамтран ажиллаж байгаа бөгөөд мөн Шинэ Бэтмэн Роберт Паттинсон болон Кеннет Брана, Элизабет Дебики, Аарон Жонсон, Майкл Кейн нар хамтран тоглох ажээ. 

“Tenet” кино нь өгүүлэл, хэмжээс, гоёмсог тулаан гээд үзэгчдийн мэлмийг хужирлах олон зүйл гарах бөгөөд цаг хугацаа, орон зайн талаарх онолыг шинжлэх ухаан талаас тайлбарласан шинэ ухагдахууныг агуулсан энтертайнмент контентыг илүү өргөжүүлж, үзэгчдэд олон янзын тайлбар, таамгийг төрүүлнэ хэмээн кино шүүмжлэгчид дүгнэж байна. 

Тус кино 7-р сарын 31-ний өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байна.  


Зургийн эх сурвалж: Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...
user
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса...
1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээл...
user
“Wicked”, “Түүхэн дэх хамгийн төгс мюзикл кино” хэ...
“Wicked” мюзикл кино Умард Америкт нээлтээ хийснээс хойш магтаалын үгээр тасрахгүй байна. Умард Аме...
user
“Моана 2” урьдчилсан худалдан авалтаар энэ жилийн...
“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоог...