Reporter
...
...
Билли Айлишийн дуулсан “007: Үхэх ч завгүй” киноны дуу шуугиан тарьж байна.
2020-02-27 11:34:55

Грэммигийн шагналт дуучин Билли Айлиш үгийг нь бичиж дуулсан “007: Үхэх ч завгүй” киноны дуу олны хүртээл болов. 

Тэрээр энэ жил 18 настай бөгөөд Жэймс Бонд киноны дууны үгийг бичиж дуулсан нь түүхэн дэх хамгийн залуу уран бүтээлч болоод байна. Тус киноны дуунд Билли Айлишийн өвөрмөц содон хоолой нь киноны нүсэр уур амьсгалд тусгалаа олсон гэлтэй.

Билли Айлиш 2-р сарын 18-нд Лондон хотод зохион байгуулагдсан Английн хөгжмийн ертөнцийн “BRIT Awards” шагнал гардуулах ёслолын үеэр үгийг нь бичиж, дуу бичүүлэхэд нь тусалсан төрсөн ах Финнеас О’Коннеллтой хамт “Үхэх ч завгүй” киноны дууг анх олны хүртээл болгож шуугиан тарив. Ялангуяа түүний онцгой зочин хөгжмийн продюсер Ханс Циммерийн найрал хөгжмийн аялгуу, Жонни Маррын цахилгаан гитарын гоцлол гээд үнэхээр гайхалтай байжээ. 


Билли Айлиш 2016 оны “Soundcloud”-д анх удаа “Ocean Eyes” дуугаа оруулж дуучны карьераа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш “EP” цомог “Don’t Smile at Me”, албан ёсны анхны цомог “When We All Fall Asleep8 Where Do We Go”-ийг худалдаанд гаргажээ.    

Тэрээр 1-р сарын 26-нд Америкийн Лос-Анжелес хотын “Staples Center”-т зохион байгуулагдсан “Grammy” наадмын 62 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр “Шилдэг шинэ уран бүтээлч”, “Шилдэг дуу”, “Шилдэг цомог”, “Шилдэг бичлэг” зэрэг шагнал хүртжээ. Тус наадмын дөрвөн шагналыг 1981 онд Кристофер Кросс авснаас 39 жилийн дараа ийнхүү хүртэж байгаа аж.  

“007: Үхэх ч завгүй” кино 4-р сард нээлтээ хийнэ. 


Reporter.mn NEWS ARTICLE
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...
user
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса...
1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээл...
user
“Wicked”, “Түүхэн дэх хамгийн төгс мюзикл кино” хэ...
“Wicked” мюзикл кино Умард Америкт нээлтээ хийснээс хойш магтаалын үгээр тасрахгүй байна. Умард Аме...
user
“Моана 2” урьдчилсан худалдан авалтаар энэ жилийн...
“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоог...