Reporter
...
...
42 жилийн аяллаа дуусгасан “Оддын Дайн”
2019-12-31 14:10:05

“Оддын Дайн” цуврал кино туйлын амжилтыг авчирсан бүтээл. 1977 онд “Star Wars: Episode IV - A New Hope” киногоор эхэлж “Star Wars: Episode V - The Empire Strikes Back”(1980), “Star Wars: Episode VI - Return Of The Jedi”(1983) гэж үргэлжилсээр анхны цувралд Жедай болж хөгжин дэвшсэн Люк Скайуокер Ситийн эзэнт гүрэн, Дарт Вейдер-тэй тулалддаг тухай өгүүлдэг. 

Маш их амжилтыг авчирсан “Оддын Дайн” цуврал 1999 онд өмнөх үйл явдлыг харуулсан киногоор эргэн иржээ. “Оддын Дайн” киног үргэлжлүүлэн найруулсан Жорж Лукас “Star Wars: Episode I- The Phantom Menace”(1999), “Star Wars: Episode II – Attack of the Clones”, “Star Wars: Episode III – Revenge of the Sith”(2005) кинонд өнгөрсөн үе рүү явж, Люк Скайуокерийн аав Анакин Скайуокер болон Жедайн армийн сүйрэл, Дарт Вейдер төрөн гарч байгаа тухай өгүүлдэг.

Өмнөх үйл явдлыг харуулсан цуврал гарснаас 10 жилийн дараа буюу 2015 онд дараах үеийг харуулсан “Star Wars: Episode VII – The Force Awakens” кино нээлтээ хийжээ. Уг кинонд анхны цувралаас 30 жилийн дараа босогчдын армийг залгамжилсан эсэргүүцэгчдийн арми, эзэнт гүрний үлдэгсэд болох “First Order” хооронд өрнөх дайны тухай өгүүлдэг. “Star Wars: The Force Awakens” тухайн үедээ “Титаник”(1999), “Аватар”(2007)-ын дараа дэлхий дахинаас 2 тэрбум долларын орлого(Бокс Оффис Можо-ийн үзүүлэлт) олсон 3 дахь бүтээл болж чаджээ. “Star Wars: The Last Jedi”(2017), саяхан нээлтээ хийсэн “Star Wars: The Rise of Skywalker” киногоор “Оддын Дайн” цувралын түүх дууссан боловч “Дисней” компани 2022 онд шинэ “Оддын Дайн” цувралыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашдын амьдралыг нь үргэлжлүүлэх аж.

Кинотеатруудаар гарч байгаа “Оддын Дайн: Скайуокерын Сэргэн Мандалт” кинонд Жедайн арми, Ситийн эзэнт гүрний сүүлчийн тулааны тухай өгүүлэх ажээ.




Reporter.mn NEWS ARTICLE
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...