Reporter
...
...
'Фрозен 2' кинонд Аренделийн хаант улсыг намраар дүрсэлсний учир
2019-11-13 19:05:46

'Фрозен 2' кино 11-р сарын 11-нд нууцаа дэлгэв.

'Фрозен 2' кино нь нууцлагдмал өнгөрсөн амьдрал, шинэ хувь тавиланг эрж хайхын тулд адал явдалд гарч буй Элса, Анна хоёрын тухай өгүүлдэг. 

5 жилийн дараа илүү сонирхолтой түүхээр эргэн ирсэн 'Фрозен 2' кинонд намраар дүрслэгдсэн Аренделийн хаант улс гардаг. Энэхүү бүтээлээр Элса, Анна хоёртой тулгарч буй өөрчлөлтийн үр дүнг харуулахыг зорьсон кино багийнхан утга санаагаа илтгэх улирлаар намрыг сонгожээ.


Кино баг Норвеги, Финланд, Исланд зэрэг улсуудад очиж судалгаа хийж киноны анаагаа баяжуулсан байна. Байгалийн үзэсгэлэнт газрыг дүрслэхээс гадна улс бүрийн байгаль орчин, соёл, амьдрах ухаан, ургамлын талаар тууштай судалжээ. Шаргал, улаан, нил ягаан зэрэг өнгөөр намрыг дүрсэлсэн байна.

Продакшн дизайнер(зураач) Майкл Жиаймо “Элса, Анна 2 аялалд тодорхой зорилготой гарч, ийнхүү аялах замдаа өсөж өндийн, ухаажиж хэрсүүждэг. Цас хайлан газар ил гардаг шиг тэд зовлон бэрхшээлийг нэг нэгээр нь даван туулдаг.” хэмээн тайлбарлажээ. 

Мөн шидэт ой гарна. Аюулд орсон Аренделийн хаант улсыг аврахын тулд нэгэн дуу хоолойг даган явах Элса, Анна хоёр шидэт ойг чиглэн, тэнд адал явдал өрнөнө. Кино баг үзэгчдийн сонирхлыг татах янз бүрийн үзэгдлийг харуулахын тул маш их хичээсэн. 


Эгч дүү хоёрын адал явдалтай хамт ус, гал, салхи, газрын сүнснүүдийн ер бусын хүч гарч ирж тэрхүү орон зайг дүүргэнэ. Шидэт ойд олон янзын навчис, тэнгэр баганадсан мод зэрэг гарна. 

Өмнөх цуврал дууссанаас 3 жилийн дараах түүхээр эхлэх “Фрозен 2” кинонд хайр татам дүрүүд эргэн ирсэн байдаг. Элса, Анна хоёроос авахуулаад Кристофф, Свен, Олаф гээд өөр өөрийн онцлогтой дүрүүд хайр татам байдлаар эргэн иржээ.

Тус кино 11-р сарын 22-ны өдрөөс кинотеатруудын дэлгэцнээ. 


ⓒ Reporter.mn



Reporter.mn NEWS ARTICLE
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн баг...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...