'Марвел' студийн захирал Кевин Файги 11 дүгээр сарын 10-нд Холливудын сурвалжлагчдын подкастад оролцож, “Ms. Marvel, She-Hulk, Moon Knight кинонуудыг бүтээж байгаа. Дисней пласт эхэлж оруулаад, дараа нь кино театруудад нээлтээ хийнэ” гэж ярив.'Ms.

Marvel' бол 'Марвел' студийн анхны муслим эмэгтэйн дүр. Тэрээр Пакистан-Америк гаралтай ба 2014 онд анх комnкт дүрээ мөнхөлсөн. Түүний гар, хөл сунадаг төдийгүй биеийг нь жижгэрүүлж, мөн томсгож болдог.

'She-Hulk' бол хурдтай, хүчтэй, эмчлэх чадвартай нэгэн. Түүнээс гадна тулааны урлаг, хуулийн мэдлэг эзэмшсэн ба онгоц жолоодож чаддаг. 'Moon knight' бол сарны өөрчлөлтөөр хүчтэй болдог дүр.

Олон бодгаль дүртэй тэрээр сарны 4 төрлөөр бие хүн нь өөрчлөгддөг. Арван тавны сар гарах үед илүү хүчтэй болдог.